Онцлох мэдээ

“Чандмань-Илч” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

Дорноговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд чөлөөт цагаараа эрүүл аюулгүй орчинд тав тухтай амарч суух боломжийг бүрдүүлэх үүднээс Сайншанд сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгө, ажилтнуудын хүчээр “Чандмань-Илч” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ.

Цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажилд тус компанийн сумдын харьяа алба салбарын ажилтнууд хийгээд, төв дулааны зуухны ажилтнууд, оффисын алба хаагчид бүгд оролцож байна.

Компанийн ажилтнууд төсвийн хөрөнгө заралгүйгээр ашиглах боломжгүй удсан хуучин байгууламжийн бэлдэц, төмөр зэрэг материалыг засаж сэлбэн хүүхдийн тоглоомын талбай, сандал, усан оргилуур, орох гарах хаалга, хашаа зэргийг бүтээж байна.

Дулааны улирал ирж хүмүүсийн амрах зугаалах энэ цаг үед тус компанийн ажилтнууд  халаалт дулааны үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч амралгүй ирэх өвлийн бэлтгэл хангах, засвар үйлчилгээ хийх, бүтээн байгуулах зэрэг бусад ажилдаа шамдан оржээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button