Онцлох мэдээ

Сумын Онцгой комисс хуралдлаа

Сумын хэмжээнд Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хуралдлаа.
Сумын хэмжээнд 205 өрхийн 69074 тоо толгой мал өөр аймаг; сумын нутаг дэвсгэрт оторлож байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу “Сумын аюулгүйн нөөц”-ийг бүрдүүлсэн.Малчдын бэлтгэвэл зохих нөөц бүрдүүлэлт 16.1 хувьтай байна. Сумын Онцгой комиссын дарга Ч.Түвшинтөрөөс багийн Засаг дарга нарт болон холбогдох албан тушаалтнуудад өвөлжилт; хаваржилтын бэлтгэл бэлэн байплыг хангах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button