Онцлох мэдээ

Эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа

Эрчим хүчний яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран боловсруулж, НАМА Фасилити байгууллагад хүргүүлсэн 40 төслөөс шалгарч Дорноговь аймагт хэрэгжих болсон “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. /2023.02.15/
Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар оролцлоо.
Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Төслийн хүрээнд 45,000 иргэн дулаан хангамжид холбогдож, 12,000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер техникийн ажилчдаар нэмэгдүүлэх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button