Онцлох мэдээ

“Дэвжээ” тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан Авлигаас урьдчилан сэргийлэх “Дэвжээ” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээнд нийт 9 сумын баг оролцсон бөгөөд Төрийн албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэндчилгээ, гэрийн даалгавар гүйцэтгэж, багийн ахлагч, гишүүдийн дунд асуулт хариултын тэмцээн болсон.
Мөн оролцсон багууд өөрийн сумд зохион байгуулсан Авлигын эсрэг арга хэмжээний тайлан, мэдээг танилцууллаа.
Тэмцээний гутгаар байранд Хөвсгөл сумын ЗДТГ, дэд байранд Сайншанд сумын ЗДТГ, тэргүүн байранд Алтанширээ сумын ЗДТГ-ын баг шалгарлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button