Улс төр

УИХ-ын гишүүд сумдад ажиллаж байна

Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгтмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтоолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 07 дугаар тогтоолыг баталсан .
🖋️Энэ хүрээнд Монгол Улсын Сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас томилогдсон өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах асуудал хариуцсан говийн бүсийн ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нарДорноговь аймгийн  сумдад ажиллаж, иргэд олон нийтэд бүсчлэн хөгжүүлэх талаар тайлбарлан танилцах, иргэдийн байр суурийг сонсож, иргэдтэй уулзаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button