Онцлох мэдээ

“Цахимд хэвшье” уриатай Digital first-D1 EXPO өдөрлөг боллоо

“Цахимд хэвшье” уриан дор Digital first-D1 EXPO өдөрлөгийн хүрээнд Төрийн байгууллагын албан хаагчдад “Цахим Дорноговь” болоход бодлогын түвшинд хэрхэн зөв оновчтой төлөвлөлт хийж үе шаттайгаар хэрэгжүүлэн цахим шилжилт хийх талаар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас мэдээлэл өглөө.
🖋️Мөн жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагуудад үйл ажиллагаандаа нэвтрүүлж болох цахим программ болон техник хангамжуудын мэдээллийг өгч харилцан ярилцаж, орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэлт хийх талаар санал солилцлоо.
🖋️Тус уулзалтад “МOSA” Монголын программ хангамж үйлдвэрчдийн холбоо оролцож бизнесийн салбарт цахим шилжилт хэрхэн хийгдэж байгаа болон давуу тал, цаашид хэрхэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар мэдээлэл зөвлөмж өгч ажиллалаа.
🖋️Мөн нэвтрүүлж болох системүүдийг нэвтрүүлэхээр хамтран ажиллах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button