Онцлох мэдээСайншанд сум

Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна

Дорноговь аймгийн Сайншанд хотын хүн ам 2021 оны жилийн эцсийн байдлаар 27450 болж өмнөх оныхоос 900 орчмоор нэмэгджээ.

Мөн айл өрхийн тоо ч 5.4 хувиар өссөн байна. Тус аймагт газрын тосны үйлдвэр, хөндлөн төмөр зам, Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам ашиглалтад орж, уул уурхайн чиглэлээр боловсруулах үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр говьд суурьших хүн амын тоо нэмэгдсэн гэж албаныхан тайлбарлаж байна.

Хоёр жилийн өмнө Сайншанд хотын хүн ам 25 мянга орчим байсан бол жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Тус аймагт барьж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт Сайншанд хотоос 20-иод км-т өрнөж байгаа тул энд ажиллаж буй иргэдийн зарим нь Сайншанд хотод суурьшсан аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button