Баялаг бүтээгч

“Цагаан сар” үээсгэлэн худалдаанд 100 гаруй аж ахуй нэгж, иргэн оролцов

Жил бүрийн сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаа Сайншанд сумын Хүүхдийн ордон, Соёмбо цогцолборын танхимд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Арван таван жилийн өмнө анх зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 30 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож байсан бол жил бүр өргөжин тэлсээр 100 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцдог болсон нь иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн томоохон  үйл ажиллагаа болж өргөжжээ.

“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаанд 12 сумын 115 аж ахуйн нэгж байгууллага, иргэн, 12 төрийн байгууллага, банк, санхүүгийн байгууллагууд оролцож бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчилсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button