Онцлох мэдээ

“Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье” цахим аяныг зарлажээ

Замын-Үүд сумын ЗДТГ-аас орон нутгийнхаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилгоор “Орон нутгийн  үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье” цахим аяныг зарлаад байна.

Дээрх аяныг аймгийн ХХААГ дэмжиж байгаа аж. Цахим аянаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, ажлын байрыг хадгалах бүтээгдэхүүний нэр, төрөл, чанарыг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахыг зорьж байгаа талаар  Замын-Үүд сумын ЗДТГ-ын  Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Нямжаргал  мэдээлэв.

Одоогоор найман аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин сурталчилж байгаа бөгөөд цахим аяныг 11 дүгээр сарын 22-ноос эхлэн он дуустал зохион байгуулахаар  төлөвлөжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button