
Арван нэгдүгээр сарын 01-нд Сайншанд хотод болсон Бизнес эрхлэгчдийн форумын үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хэлсэн үгээс товчлон сийрүүлье. Оролцогчдын төлөөлөл бизнесийн асуудлаас гадна тендерээс хувь хүртэгч төрийн түшмэдийн тухай, тэдний шунал, зарим төрийн алба хаагчдын хүнд суртал, эмнэлгийн үйлчилгээний асуудал, хэрэглэгчдийг хохироосон гэх “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компанийн тухай, шинээр томилогдох дарга нарыг авлига ашиг сонирхолд холбогдоогүй, нэр цэвэр хүмүүсээр бүрдүүлэх зэрэг олон асуулт тавьж хариулт авсан юм.
Өнгөрсөн хугацаанд засаг барьсан дөрвөн жилд алдаж оносон зүйл бий. Бид залуустаа итгэсэн. Тэд сайн ч ажилласан. Бүгдээрээ ашиг сонирхолд автаж худлаа ярьж хулгай хийсэн гэж бодохгүй байна. Өмөөрөх зүйлээ өмөөрнө, хэлэх зүйлээ ч хэлнэ. Орон нутгийн өмчит “Чандмань-Илч” компаниас дулааны зөвшөөрөл авахад мөнгө төгрөг өгч авалцдаг гэх мэдээлэл олон удаа чих дэлссэн.
Шинэ барилга барих гэж яваа нэгнийг дарамталж шугам сүлжээний мөнгө нэхдэг.Ард иргэдийн, аж ахуй нэгжийн турбаг хөрөөддөг. Та нар хувийн аж ахуй нэгж, иргэдийн хувийн өмчид халддаг хэн бэ? Сан техникээ манайхаар хийлгэ гэж шаардлага тавьдаг. Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн дулааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарчихаад байхад ижил тэгш хөнгөлөөгүй гэж бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэллээ. Төлсөн мөнгийг нь буцааж өг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ингэж хохироож болохгүй шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд хямд өртөгтэй орон сууц барьсаны 700 гаруй айл өрх Чандмань-Илч-ийн хэрэглэгч болсон. 700 гаруй айл өрхөөс ус дулааны мөнгө авдаг хэрнээ дулааны, усны доголдол гарахад барьсан компанитайгаа уулз гэж дарга нар нь үүрэг өгсөн байна. Ингэж болох уу? Хүсэлт гаргасан иргэний өргөдөл, гомдол нь байна. Энэ бол баримттай.
Өнөөдөр 2.5 тэрбум төгрөгөөр барьсан зуух ажиллах эсэх нь тодорхойгүй байна гэдэг мэдээлэл ирсэн. Яагаад хяналт шалгалт тавиагүй юм бэ. “Чандмань-Илч”-ийг би маш их дэмжсэн. Харамсалтай нь ихээхэн чих халууцууллаа. “Чандмань-Илч” компанийн талаар би шинэ парламент бүрдсэнээс хойш УИХ-д чадлынхаа хэрээр дуугарсан. Дорноговь дулааны дутагдалд орлоо, блохоо байлаа гээд... Арга ядаад Азийн хөгжлийн банкны дулааны станц барих тендерт орж чадаагүй учраас орон нутгаас мөнгийг нь шийдвэрлээд, зураг төслийг боловсруулаад дулааны станц барина. Шинэ дулааны станц баригдах хүртэл "Чандмань-Илч" ХХК ард иргэдэд ямар нэгэн дарамт үзүүлсэн байвал хатуу ярина. Иргэд та бүхэн энэ асуудлаар чөлөөтэй гомдол, саналаа хэлээрэй.
Энэ компанид үнэ тарифын шалгалт оруулна. Ер нь иж бүрэн шалгалт оруулна. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд хариуцсан алба хаагчид хариуцлага тооцно.Чандмань-Илч” компанийн дулааны зөвшөөрөл олгодог комисст нь бизнесийн төлөөллийг оруулья гэсэн санал гарч байгаа.
Энэ зөв. Өр шир ихтэй байсан энэ компанийг Энхтүвшин Засаг дарга байхдаа хууль зөрчин байж өр ширээс гаргасан. Дээр нь би хашгирч явж байж 2.5 тэрбумаар зуух тавиулсан юм. Аль хэдийн хүлээлгээд өгчихсөн зуух өнөөдөр галаа асааж чадахгүй байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг засаж залруулахын төлөө ажиллана.
Өнгөрсөн хугацаанд Их хөгжлийн сангийн үйл ажиллагааг их шүүмжилсэн. Энэ бол компаниудын үүсгэл санаачилгаар хийсэн ажил. Ирэх жилүүдэд “Их хөгжил” сангийн хөрөнгөөр 1-2 чанартай ажил хийнэ гэж бодож байгаа. Тухайн компаниудын захирлуудыг суулгаж байгаад ярина.
Сайншандад мах ногооны зоорь барина. Хямд үнэтэй, чанартай мах ногоо хэрэглэх ёстой. Ашиглалт хамгаалалтыг нь төр биш бизнес эрхлэгчид өөрсдөө шийдэх нь зөв. Хоёрдугаарт бизнес эрхлэгчдийн яриад байгаа Батлан даалтын санг яаж бүрдүүлэх тухай. Энэ нь хуульд яаж нийцэх, тухайн компанийн захирлуудтай уулзаж ярилцах зэрэг асуудлууд байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Сум хөгүүлэх сангийн зээлийн асуудлаар иргэд санал гомдол ирүүлж байна. Аймгийн ХХАА, ХХҮГ-ын өгч байгаа мэдээллийг телевизтэй хамтраад ил тод болго. Ажил хариуцсан нөхдүүд журам ярьж байна. Журам яриад л хүнд суртал гаргадаг. Хүн дарамталдаг журмаа болиод хүнд зээл олгох боломжийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Тиймээс зээл олгох шалгуур, хэрхэн шалгаруулдаг ажлаа телевизээр дамжуулан хүмүүст ил тод болго.
Телевизээр шарк танк мэтийн маш ач холбогдолтой нэвтрүүлэг гарч байна. Үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй. Зээлийн шалгаруулалтыг олон нийтийн нүдэн дээр зурагтаар ил тод харуулж чадвал хэн ямар зээл авсан талаарх мэдээлэл ил тод болж, аль аль талдаа хариуцлага бий болно. Зээл авсан хүн нэр хичээж сайн ажиллах хэрэгтэй болно.
Эрүүл мэндийн салбар гэж толгойны өвчин байна.Иргэдээс ирүүлсэн санал гомдол харуулж байгаа. Тэнд дарга болох гэсэн Авгай нар" олон болсон. Үнэн л дээ. Очоод үзүүлье гэхлээр хүнд суртал нь дийлдэхгүй. Нийгмийн даатгалын шинэ хуулиар хэн олон хүнд үйлчилсэн эмч өндөр цалин авах юм. Олон иргэнд үйлчилсэн эмнэлэг татаасаар амьдарна.
Эмнэлгийн ажилтнууд хуулиа ойлгохгүй байна уу? Эсвэл эмч нар ийм амбицтай болчихсон юм уу? Гэтэл наана нь баригдсан “Мандах наран” эмнэлэг илүү орлоготой ажиллаад байдаг. Цаана нь байгаа том эмнэлэг хүнд суртал гаргаад байж болохгүй. Төрөх эмнэлэг барьж өглөө, одоо халдвартын эмнэлэг барьж байна. Цайны цагаар хаалгаа түгжээд хов яриад сууж болохгүй. Дараа эмнэлгийн салбарынхантай уулзана. Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаад залуу эмч ажилтныг дэмжинэ.
Муу ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцно. Улаанбаатарт байдаг босоо удирдлагатай байгууллагын дарга нар ихэнхдээ Энхтүвшин бид хоёроор дамжиж томилогдсон. Ажилд оръё, дарга болъё гэж гуйгаад ирдэг. Бид ах дүүгээ ажилд оруулах гэж байгаа юм шиг хүн царайчилсан. Дараа нь би босоо тогтолцоотой байгууллага удирддаг. Та нарт хамаагүй гэж томорч байна. Нутаг нэгтэнтэй тусалдаггүй.
Ийм өөдгүй зангаа орхих хэрэгтэй. Татвартай холбоотой асуудлаар их санал гомдол гарч байгаа. Үйлчилгээний байгууллага шүү. Өөрсдийгөө дарга гэж андуурч явдгаа болих хэрэгтэй. Ирэх дөрвөн жил бодож төлөвлөсөн их ажил бий. Замаа засна, хөгжлийн брхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарна, маш олон хөрөнгө оруулалт хийнэ, аймаг орон нутгаас шалтгаалах бүхнийг хийнэ. Дорноговь өргөжин хөгжинө.
Том бүтээн байгуулалт өрнөж буй үед гадна дотныхон ирэхээс өмнө сайн ажиллаж, юмтай болох хэрэгтэй. Баруун аймгийнхан ажилсаг шүү. Хэвтэж назгайрч сууж байгаад боломжоо алдвал дахиад олдохгүй. Тэгэхээр маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Эрүүл байх хэрэгтэй. Удахгүй буй болох шинэ засаг захиргааг байгуулахад хэн нь ажлаа сайн хийсэн, хэн нь хийж чадаагүйг дүгнэж байж ард иргэдээсээ асууж томилгоо хийнэ.
Орон нутгийн шинэ удирдлага томилогдсоны дараа төрийн алба хаагчидтай уулзана.Төрийн алба хаагч нэгээс нөгөөгийн халааг авч ажиллахдаа муухай арга барилтай болчихсон.Төрийн өмчит компани ч тэр, төрийн алба ч тэр. Хүн халахдаа заавал миний нэрийг барьж “Гишүүн чамайг хал гэсэн” гэж хэлдэг.Өнгөрсөн дөрвөн жил ийм зүйл гарсан.
Зарим нь над руу хандаад та намайг хал гэсэн юм уу гэж асуудаг. Би нэг ч хүнийг халаагүй. Бас нэг ч хүнийг ажилд ав гэж хэлээгүй. Ийм муухай юм хийдгээ болих хэрэгтэй. Үүнийг хатуу хэлнэ.Өөрсдөө багаа бүрдүүлэх нэрээр төрийн алба хаагчдыг халдаг явдлыг таслан зогсооно. МАН,АН гэхгүйгээр хэн ажилдаа сайн, чадвартай байна тэр хүнийг ажил хийлгэнэ.
Төрийн захиргааны байгууллагын буруу зөрүү ажлыг та бүхэн сайн шүүмжлэх хэрэгтэй. Болохгүй бүтэхгүй юм байвал хэлж байх хэрэгтэй гэснээр яриа өндөрлөсөн юм.
Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14953 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4690 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4525 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4071 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3602 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3315 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3281 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2914 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2656 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2576 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2483 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2370 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2269 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2266 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2143 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2059 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих