ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-23
Дорноговь аймгийн Засаг даргаар О.Батжаргалыг томиллоо
2020-11-04 17:37:04

Энэ оны 10 дугаар сарын 28-нд болсон Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Дэлгэрэх сумаас сонгогдсон төлөөлөгч О.Батжаргалыг 100 хувийн саналаар дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж О.Батжаргалыг Дорноговь аймгийн Засаг даргаар томилжээ. Шинэ засаг дарга  11 дүгээр сарын 04-нд тамгаа гардан авч албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо.

О.Батжаргал 1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 



Дорноговь аймгийн Засаг даргаар О.Батжаргалыг томиллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0