ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-04
ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймагт нийт 11 цэгийг байгуулан шинжилгээ авч байна.

"Дорноговь аймагт  PCR шинжилгээний тэжээлт орчныг бэлдэж эхэлснээр шинжилгээг шуурхай авах боломж бүрдэж байна.

Аймгийн хэмжээнд нийт 21402 хүнийг шинжилгээнд хамруулснаас ХӨСҮТ рүү нийт 9500 иргэний шинжилгээ илгээсэн бөгөөд 1500 орчим иргэний шинжилгээний хариу гараагүй байна.

Учир нь улс орон даяар олон цэгт шинжилгээ авч буй тул хүлээгдэл үүсч байгаа гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал мэдээлэв.

Аймгийн хэмжээнд коронавирусний 21 тохиолдол бүртгэгдсэний тав нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд буй.

Удахгүй аймгийн Онцгой комисс хуралдаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэж  орон нутгийн хэмжээнд тодорхой шийдвэр гаргах аж. 



ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0