ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-07
Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50

Дэлхийн нийтийг хамарсан коронавирусний цар тахалтай холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг  энэ оны 12 дугаар сарын 03-наас 04-нд цахимаар зохион байгуулахаар болжээ.

Аймгийн Засаг даргын энэ оны 12 дугаар сарын 01-ний захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлээд байгаа юм.

Энэ удаагийн хурлаар Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг тус тус хэлэлцэж үнэлгээ өгөх, Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, 2021 оны төсөв батлах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 



Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0