ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-04
Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27

Корона вируснээс урьдчилан сэргийлэх хөл хориотой холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийг орон нутагт нь буцаах, хүлээн авахтай холбоотой Ажлын хэсэг ажиллаж байна.

Дорноговь аймгийн иргэдийн хөдөлгөөнийг 12 сарын 07-ноос эхлэн зохион байгуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэсний дагуу тус аймгийн иргэд 12 дугаар сарын 05-наас эхлэн www.119.mn сайтад бүртгүүлнэ.

Тухайн хүн орон нутаг руу явахаасаа 48 цагийн өмнө PCR-ын шинжилгээг өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээгээ өгсөний дараа тасалбараа онлайнаар захиалах боломжтой.

Энэ оны 12 дугаар сарын 02-ны байдлаар Дорноговь аймагт зорчих 2000 гаруй иргэний судалгаа байгаа бол Дорноговь аймгаас бусад аймаг сум руу зорчих шаардлагатай 1000 гаруй иргэн байгаа аж.

Иргэдийг төмөр замаар мөн нийтийн тээврээр, хувийн машинаар татан авахаар төлөвлөсөн бөгөөд иргэдийг татан авах ажиллагаа бол зөвхөн нэг удаагийн буюу тухайн иргэн өөрийн  гэртээ, харьяа аймаг сумынхаа нутагт очих боломжоор хангах зорилготой аж. 

Улаанбаатараас орон нутаг руу явах иргэн эхлээд тухайн сумынхаа Онцгой комисс, шуурхай штабтай холбогдож өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой бөгөөд сум бүрээс гаргасан иргэдийн судалгаанд үндэслэж аймгийн Онцгой комисс иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах юм.



Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-05 20:31:47
    Зочин: Замын үүдээс хүн гаргахгүй гэсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-05 20:30:10
    Зочин: Бүх мэдэх газраас нь асуулаа мэдэхгүй ээ дээрээс шийд ирээгүй гэх юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-05 20:28:06
    ????? : Дорноговь Замын үүд сум 0 зогсолттой бга хөдөө орон нутгийн иргэдээ гаргахгүй гэсэн 10с хойш орон нутгийн иргэдээ хүлээж авах хугацаа дуусах гээд бна яах вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-05 12:53:37
    ???? ?????: Өнөөдөр бүртгэл рүү орлоо 119.мн тэгсэн болохгүй байна.ингэж худлаа ярихаа болимоор юм. Иргэдээ зовоож ханахгүй юм даа.