ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-18
Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14

Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Дорноговь аймгийн 14 сумын 134 аж ахуй нэгжид QR кодыг нэвтрүүлжээ.

Цар тахлын үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон төрийн байгууллагууд QR кодыг нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашигласнаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл тухайн хүний утсанд нь  очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх аж.

QR авахдаа qr.119.mn хаягаар нэвтэрнэ. Дараа нь байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, код авах юм.

Тухайн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наах бөгөөд QR код уншуулах иргэн www. EBarimt апп-ыг гар утас дээр суулгаж нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэсийг ажиллуулж QR кодыг уншуулна.



Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0