ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-18
Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17

Дорноговь аймгийн зургаагаас дээш насны хүн амын 87.2 хувь нь гар утасны хэрэглэгч, 61.9 хувь нь интернэт хэрэглэгч болжээ.

Дээрх үзүүлэлтийг 2010 оны хүн ам, орон сууцны тооллоготой харьцуулахад гар утас хэрэглэгч 12.9 пунктээр, интернэт хэрэглэгч 38.5 пунктээр тус тус өссөн байна.

Интернэт хэрэглэдэг хүн амын 44.3 хувь нь байнга хэрэглэдэг, 55.7 хувь нь шаардлагатай үедээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин хотод амьдарч буй хүн амын 62.1 хувь нь, хөдөөд амьдарч буй хүн амын 37.9 хувь нь тус тус интернэт хэрэглэдэг байна.



Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0