Тэр жилийн хавар Улаанбаатар хотноо Дорноговь судлал-2012” эрдэм шинжилгээний III бага хурлаар эрдэмтэд нэгэн чухал зүйл хэлэлцэж байв.
“Чингис хааны их сүлд шүтээний дагуул цагаан тугийг Мэргэн засгийн хошуунд тахиж байсан уламжлал”-ын тухай бүтээл.
Хурлаар МУИС-ийн багш хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам “Мэргэн вангийн хошуунд тахиж байсан Хангал Эхт Цагаан тугийн тахилга билэгдэлийн тухай”, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн багш доктор Ph.D, профессор И Саруул “Академич Н.Ишжамц Сүлдэн Хөх толгойд тахиж байсан Чингисийн цагаан тугийг анхлан шинжилсэн нь”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г. Аким “Хатгины хар сүлдийг цэнгүүлсэн туршлага”, Дорноговь аймгийн МССТ-ийн дарга Г.Цагаандэрэм “Дорноговь аймгийн түүхийн музейд хадгалагдаж байгаа Чингисийн их сүлдний дагуул цагаан туг”, Дорноговь аймгийн харьяат тугчийн удмын Д.Балгансүрэн “ Сүлдэн Хөх толгойд Чингисийн тугийг тахиж байсан тугчийн удмынхан”, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат тугчийн удмын С.Тойвгоо “Лу жанжин гүний хошууны Цагаан сүлд тугийг тахиж ирсэн уламжлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байлаа.
Үүний дараахан зуны дэлгэр цагт өнөөх эрдэмтдийн баг Чингэс хааны төрт улсын их шүтээн Цагаан тугийг тахиж байсан Хөвсгөл сумын Сүлдэн хөх овоо тийш зорихоор Дорноговьд ирсэн байхтай таарч хамт дөрөө нийлэв ээ.
Эзэнт улсынхаа хилийг манасан, төр улсын сүр сүлд оршсон, эзэнт гүрний Их сүлдний бага цагаан тугийг энэхүү Сүлдэн хөх толгойд тахиж байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарчээ. Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна.
Бичгийн эрдэмтэд Хөвсгөл сумын төвөөр орж тугч Доржийн өргөмөл охин болох Бадамжав гуайн гэрт саатаж, эртний тахилгын тухай хөөрөлдсөн нь түүхийн алтан сэжүүрийг эргүүлсэн билээ. Тэр үед 85 насыг зооглоод байсан Бадамжав буурай бие хөнгөн, ухаан сэргэлэн хийгээд эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажилд тус болж мэдэх, санах бүхнээ хуучилсансан.
Түүний аав Дорж /1935 оны үед/ сэтэртэй шарга морио унаж цагаан тугийг хамгийн сүүлд тахиж байсан нь зургаан настай охины ой тоонд бат суужээ. Аав нь туг тахих талаар охиндоо битгий хэл хөндлөнгийн хэнбугайд ч хамаагүй үг цухуйлгадаггүй байсан аж. Цагаан тугийг тусад нь гэрт байрлуулдаг байсан төдийгүй тахилгын идээ шүүсийг тайж язгууртан хүн ээлжээр базаадаг байжээ.
Хүзүүнээс нь олон өнгийн даавуу намирсан эдэлгээ уяа нь цэгцэрч таарсан шарга морь дүүхэлзэж, тахилгын өглөө төрийн үйл хэрэг гүйцэлдүүлэхийг мэдсэн мэт хийморь золбоотой болдог байж. Эрдэмтэд цааш довтолгон явсаар үдшийн бүрийгээр хүрэх газартаа очлоо. Зурхайч нарын хэлж буйгаар зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр.
Сэр сэрхийсэн салхитай, халуун хүйтний зохицолдолгоо таарсан үнэхээр тааламжтай байлаа. Бид хөх овоо руу явлаа. Энд нэгэн зүйлийг тодруулж өгүүлэхэд С.Дулам багш 1990-ээд оны эхээр Мэргэн вангийн хошуунд тахиж байсан хангал эхт цагаан тугийн тахилга билэгдэлийн тухай ихэд судалж олон зүйлийг түүхэн хүний яриа, дурсамжаас тодорхой болгосны дагуу эдүгээ томоохон судалгааны бүтээл болохуйц хэмжээнд хүрсэн нь наашаа дөрөө тааруулах шалтаг болсон аж.
Тэрбээр энэ удаад судалгааныхаа ажлыг бататгаж, газар усаа аргадан, нутгийн ард иргэдтэй уулзаж явлаа. Уул усаа аргадаж шүтнэ гэдэг дэргэд нь очиж ганц нэг чулуу тавилах бус ихээхэн утга учиртай хүндлэл байх. Юу юугүй хурдан машин хөлөглөөд л шүтээн хайрханыхаа оройд амьсгаа дээгүүр гараад хийморио сэргээнэ гэж ярих бол мунхагийн илрэл байж мэдэх. Шүтээн хайрханаа, уул усаа хэрхэн аргадаж тахихыг Дулам ахайтнаас харж билээ.
Ёс төрөө мэдэж, монгол ухаанаа дээдлэх арга билэг дутагдсан энэ цаг үед бусдад хэрэг болуужин хэмээн С.Дулам багш уул ус, хангай дэлхийгээ хэрхэн аргадаж, ёсон үйлдсэнийг өгүүлье. Сүлдэн хөх овооны барааг харуутаа л багш алсаас нь сүслэн мөргөж хангай дэлхийгээ аргадахын хэрээр тэр нутгийн сүүний дээжийг сацал болгож өргөж харагдана лээ.
Дараа нь алгуурхан овоо руу дөтлөх газрын дунд хэсэгт алхаж очиж мөн адил ёсон үйлдсэн. Сүүлд нь овооны дэргэд очиж сацал өргөн тойрч сүслэн байхуйд тэрхүү овооны баруун суганаас нэгэн отог, омог гэмээр гурван аргаль уралдан давхиж, тэнгэрт өнгийн солонго татан, жигүүртний үр сад тэртээгээс нисэн ирж дүрсээ үзүүлсэн маш сонин, гайхмаар үйл явдал болсны гэрч нь үүнийг бичигч би билээ. Дулам авгай машин тэргээ холхон орхиод Хөх овоо руу дөтлөх замдаа гурвантаа бууж залбирч, ерөөл тавьж, сүүний дээжээс сацал өргөн алгуурхан алхсаар овооны энгэрт очсон билээ.
Тэнгэр цэлмэг, бүртийх ч үүл ойр хавьд байгаагүй. Хангай дэлхийгээ аргадаж, зөв сүслэн мөргөж чадвал тэнгэрийн орон хэрхэн сайхан ааш аягаа үзүүлж чаддагийн сонгодог жишээ энэ болой.
Тэрбээр ярихдаа “Хөвсгөл суманд амьдарч байсан Гүрцоо гуайн ярьснаар энэ хайрхан эзэнтэй, лустай, савдагтай юм. Дээхнэ үед эндээс буга, согоо хоёр салдаггүй байсан гэдэг. Саяхан биднийг ёс үйлдсэний дараа гурван аргаль гараад давхилаа. Лусын эзний хөлөг унаа нь ч юм билүү. Дараа нь хөх тэнгэр хачин сайхан ааш аягаа үзүүллээ. Төрийн сүлд шүтээнээ дахин сэргээж чадвал айх аюулгүй, өвдөж зовохгүй, манай төр улсын тусгаар тогтнол хийгээд ард иргэдийн амьдрал ахуйд ихээхэн тус дэм болно доо” гэж өгүүлж байсан.
Та “Сүлдэн Хөх овоонд сацал өргөж байхдаа юуг дотроо тунгаан бодов” гэж асуухад Дулам багш “Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн зоныхоо сайн сайхны төлөө л залбирлаа” гэж билээ. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг ус хийгээд тэнд амьдрагч ард түмэн Монголын түүхийн ямар ч цаг үед болж өнгөрсөн үйл явдлын оролцогч төдийгүй эх орны тусгаар тогтнолын алтан аргамжийг үе дамжуулан хадгалсаар ирсний нэгэн жишээ дөрвөн зүг найман зовхистоо сонор сортоогоо хараалсан 13 овоо бүхий Сүлдэн хөх толгой болой.
Эрдэмтэн мэргэд хийгээд тэр тусмаа С.Дулам багшийн хэлж ярьсны заримаас ойн тоондоо хадгалснаа чадан ядан өгүүлье. Цагаан тугийг Дорноговийн Сүлдэнэ хөх толгойд, баруун хязгаарт одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Илжигэн халхын Лу жанжин гүний хошуунд, Говь Алтай аймгийн Тарган баатар вангийн хошуунд гэх зэргээр улсынхаа торгон хил дагуулан тахиж байжээ.
Харин Чингэс хааны Хар сүлдний хувьд Хурц ван Түдэнгийн хошуунд Хатгины, Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд, Дорнод аймгийн Баян эрхт толгой дээр, Баруун хүрээнд, Эрдэнэзуугийн орчимд зэрэг тодорхой тоотой хэдэн газарт тахиж байжээ. Цааш нь Дулам багш хэлэхдээ “Монгол нутгийн үүд хаалга болж байгаа газар.
Жирийн үгээр хэлвэл дайсан цөмөрмөөр газрыг тосгуулж тугийн тахилгыг хийж байсан болов уу гэж санагддаг. Нөгөө талаас үзэхэд маш олон үе зуунаар улирч ирсэн сүлд тахилгатай газар сонгож тэр тугаа байршуулж байсан нь гарцаагүй” гэж байв.
Мөн академич Н. Ишжамцын Чингисийн туг сүлдний сэдвийн “Хутаг уулын хошуу Хөвсгөл сумын түүх” зохиолд Чингисийн сүлд тугны талаар тодорхой бичсэн аж.
Түүнд тэмдэглэсэн хамгийн сонирхолтой зүйл бол Дорноговийн Хөвсгөл суманд тахиж байгаа сүлд туг жинхэнэ Чингисийн сүлд туг мөн гэж үзээд “Түүхэн домог ёсоор Зүүнгарын довтолгооны үеэр Өвөр Монголд аваачиж байршуулж байгаад дайн самууны хөл тасармагц Мэргэн вангийн өргөө ордонд эргүүлж авчирч, тахиж тунгах болсон гэжээ.
Хэдийгээр эзэн хааны төрт ёсны сүлд тугийг тахих ёс цагийн цөвүүнд тасарч, туг сүлд алга болсон ч дараа нь олдож аймгийн Музей сургалт, судалгааны төвд залсан байдаг.
Харуул овооны тухай ном сударт олонтаа гардаг байсныг санахад Монголын өмнөд хилийг өдий болтол хараалсан эзэн Чингисийн сүнсүгтэй, төр улсын сүлд оршоосон Сүлдэн Хөх овоо биднийг аюул бүхнээс хамгаалсаар ирж.
Эзэн Чингэс хаан нэгэнтээ “Тангад улс өмнө зүгт байгааг өглөө болгон надад сануулж бай” гэж зарлиг болж байсан. Урд зүгээс айсуй аюул бүхнийг гэтэлгэн Эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадууд харь улсыг дайлаар мордож, эзэнт улсаа төвхнүүлэн байхдаа Их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан түүх ийм болой.
Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14953 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4689 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4524 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4071 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3602 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3315 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3279 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2912 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2655 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2576 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2483 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2370 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2268 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2265 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2143 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2059 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих