
Нэгдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн төрийн албан хаагчид Сайншанд хотноо чуулсан. Төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, мэргэшсэн, тогтвортой албан хаагчдаар бэхжүүлэх үүднээс дээрх төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулав. Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төрийн албан хаагчдад хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Та бүхний амар амгаланг айлтгая. Өнөөдөр Дорноговь аймгийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн болж та бүхний нүд, чих онгойход бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна.
Зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аймгийн ЗДТГ болон энэхүү зөвлөгөөнд оролцож төрийн алба хаагчдад олон шинэ мэдлэг, мэдээлэл сонсгож байгаа Засгийн газрын референт, Авлигатай тэмцэх газар гээд олон байгууллагын холбогдох албан хаагч та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье.
Улс орны маань эдийн засаг ямар байгаа талаар, УИХ-аас ямар бодлого шийдвэр гаргаж ажиллаж буй талаар товчхон мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Бид санхүү, хөрөнгө мөнгөний хомсдолд орсон хүндхэн улсыг сонгуулийн дараа хүлээж авсан. УИХ, Засгийн газрын зүгээс зүгээр суусангүй. Хөрөнгө мөнгө хэрхэн олох, бизне эрхлэгчдээ хэрхэн дэмжих, ахмадууддаа ач санах хуулиа батлах гээд чамгүй ажил амжуулсан.
Засгийн газар орлого бүрдүүлэх тал дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Дэлхийн зах зээлд дээр, нүүрс, зэсийн үнэ өссөнөөр багагүй хэмжээний орлого улс орны маань эдийн засагт орж байна.Удахгүй гурван сард “Чингэс” бондын 580 сая ам долларын өрийг Засгийн газар төлнө.
Хэрэв төлөхгүй бол манайд зээл олгож байсан дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ. Мөн Монгол Улсын банкны зээлжих зэрэглэлийг хамгийн доод хэмжээнд буулгасныг та бүхэн мэдэж байгаа.Энэ юуг харуулж байна гэхлээр, манай улсын эдийн засаг ямархуу түвшинд байгааг харуулж буй. Одоогийн байдлаар манай улсын төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрсэн.Төсөв бол та бүхний цалин хөлстэй холбоотой.
Ийм алдагдалтай төсвөөс цалин авч байгаа та бүхэн хариуцлагатай ажиллах ёстой.Засгийн газар та бүхэнд зээл авч байж цалин олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас та бүхнээс хариуцлага шаардаж, хариуцлага нэхэж байгаа юм. Зөвлөгөөнд шинээр ажилд орсон, өмнө нь ажиллаж одоог хүртэл уламжлагдан бидэнтэй ажиллаж байгаа төрийн албан хаагчид оролцож шинэ соргог мэдээлэл авч, дор бүрнээ дүгнэлт хийж байгаа болов уу гэж итгэж байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардчилсан нам аймаг, орон нутгийг маань удирдахдаа юу болгосныг хангалттай ярьсан учраас одоо дахин дахин ярих шаардлагагүй. Бид Ардчилсан намтай ярих юм байхгүй. Аймгийн ард түмэн МАН-д итгэж орон нутгийн хөгжил дэвшлийг тодорхойлж, авч яв гэж сонгосон учраас төрийн албан хаагчид та бүхэн бидний амалсан, хийж бүтээхээр зорьж байгаа ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх хамгийн гол хүмүүс.
Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина. Би Ардчилсан намтай хариуцлага ярина гэж ярьж байсан. Одоо больсон. Дорноговь аймгийн хувьд энэ жилийг “Их бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дарамталж ажлаа эхэлж болохгүй.
Аж ахуй нэгжүүдээ хяналт шалгалтын байгууллагууд дэмжиж ажиллаарай. Даосын уулзалтаар БНХАУ-ын удирдагч манай улсын 700 гаруй сая иргэн дэлхийд жуулчилна гэж мэдэгдлээ. Энэ их мөнгийг олж авахын төлөө дэлхий дахин алга ташин хүлээж авч байна. Бид дэргэд байгаа боломжийг ашиглах ёстой. Аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх бололцоог бид бүрдүүлэхийн төлөө чамгүй ажил хийлээ.
БНХАУ-ын иргэдэд хил дээр виз олгох асуудлыг шийдвэрлэсэн. Дээр нь Дорноговь руу аялуулах railbus-ийг шийдвэрлэсэн. Аймаг орон нутгийн удирдлагатай ярьж, автобус, тохитой унаагаар үйлчлэх бололцоог хангасан гээд ажил бий. Төрийн албан хаагч та бүхэн хүнд суртал гаргахгүй үйлчилж, аль болохоор дэмжлэг үзүүлэх ёстой шүү гэдгийг хатуу анхааруулья.
Ялангуяа Замын-Үүдэд байдаг төрийн байгууллага, Сайншанд сумын төрийн байгууллагууд, Сайншанд, Замын-Үүдийн Засаг дарга нар онцгой анхаарал тавиарай. Дараа нь та бүхнээс хариуцлага нэхнэ шүү. Ирэх жилийн өдийд бид хэдэн жуулчин хүлээн авсан, хэдэн айл өрх орлоготой болов гэдгийг харж үр дүнгээ тооцно. Сонгуулийн үр дүнгээр шинэ албан тушаалд томилогдсон хүмүүс одоо гурваас зургаан сар болсон учраас ажлаа мэдэхгүй, би дахин суралцана, дахин дадлагажина гэдэг асуудал байхгүй.
Чадахгүй бол ажил албаа өгөөд эртхэн явах нь зөв. Би Дорноговийн ард иргэдтэй шинэ оны өмнө ирж уулзахдаа нэг зүйлийг хэлж байсан. Төрийн албан хаагчдын талаар болохгүй, бүтэхгүй, хууль зөрчиж байгаа зүйлүүд, хов жив байвал хүргэж байгаарай гэж. Энэ хугацаанд нэлээн олон санал шүүмжлэл ирсэн. Тэр тусмаа шинээр сонгогдсон, томилогдсон хүмүүсийн талаар дэмий ховж жив ярих, архи дарс уух, харьцааны асуудал дээр санал, гомдол ирж байгаа. Энэ удаа нэр цохохгүй. Гэхдээ хэлэх хэрэгтэй.
Зарим нь шинэ албанд дөнгөж томилогдоод дэндүү даам гарч байх шиг байна. Ялангуяа “Гишүүний хүн” гэдэг нэр томьёо гарсан. Надад хамаатай нэг ширхэг ч хүн байхгүй. Би Дорноговь аймгийн залуус аймаг орон нутагтаа эзэн болоосой гэж бодсондоо бүгдийг нь дэмжсэн. Бүгдийг нь дэмжихлээр “Гишүүн надад их сайн хандаж байна.Би ер нь гишүүний хүн юм байна” гэж андуураад байгаа юм байна.Би та бүхэнтэй хувийн талаар ямар нэгэн харьцаа байхгүй учраас хувьсгалын ажлын талаар хатуу ярина.
Дэмжих үедээ хангалттай дэмжсэн. Шинээр төрийн албанд орж ирсэн хүмүүсийг хуучин ажиллаж байгаа хүмүүс харж байгаа байх. Төрийн албан хаагчдын хэдэн хувь нь өөрчлөгдөв. Би өөрийгаа магтах гэж энд ирээгүй. Ард түмэн итгэсэн учир бид өнөөдөр энэ танхимд сууж байгаа. Миний хэлснийг зөв тусгаж аваарай. Шүүмжлэл хатуу ч тустай байдаг. Та бүхэн энэ орон нутгийг хөгжүүлэхэд нэг баг болж ажиллах ёстой.
Бид Сүхбаатар аймгийн урд гишгэх ёстой. Аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлаа төлөвлөж мөрийн хөтөлбөрөө ИТХ-аараа баталсан. Бид бүх боломж бололцоог гаргаж, хөрөнгө мөнгө босгоно. Харин замаас нь тендер нэрээр завшаад идчихгүй, хяналт шалгалт нэрээр дарамтлаад байхгүй байхыг хүсэж байна. Урьд өмнө нь манай аймагт чемодантай, түр зуурын жуулчин ирж аймаг орныг удирддаг байсныг сонгуулийн өмнө ярьж байсан. Чемодантай хүн вагонтой болоод буцдаг гэж шүүмжилдэг байсан.
Тийм учраас Дорноговь аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсоныхоо дараа би нэг зүйлийг гол шугам болгосон. Учир нь энэ аймагт амьдарч байгаа уугуул, суугуул, аймаг орон нутгийн төлөө зүрх сэтгэлээ өгч, зүтгэж байгаа хүмүүс л аймгийг цааш нь авч явна гэж. Гаднаас нэг ч хүн авчирч томилоогүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд орон нутагт манай намаас ч төр барьж байсан, Ардчилсан намаас ч төр барьж байсан.
Энэ хугацааны Засаг дарга нар гаднаас хэчнээн хүн авчирч ажиллуулаад буцаад явж байсныг та бүхэн мэднэ.Тийм учраас бид нэг ч хүнийг гаднаас авчирч тавиагүй. Та бүхнийг дотроосоо ажилд томилсон.Дотроосоо хариуцлага тооцно шүү гэдгийг ойлгоорой Засаг дарга, ИТХ-ын даргаа!. Одоо чемодантай биш, гэр оронтой хүн аймаг удирдаж байна гэж бий ойлгож байна. Ард түмэн бидэнд итгэсэн. Би та бүхэнд итгэсэн учраас нэг баг болж ажиллана гэдэгт итгэж байна.
Төрийн албанд ажиллаж байгаа хэн нэгэн илүү эрх дарх эдлэхгүй. Төрийн алба баяжих хэрэгсэл биш ээ. Төрийн алба бол бүлэглэл фракц үүсгээд ах, дүүгээрээ бөөгнөрдөг алба биш шүү. Энэ танхим дотор сууж байгаа хүмүүс миний нэрийг барьж өөрийн удирдаж байгаа даргынхаа өөдөөс элдвийг ярьж, “Би гишүүний хүн” гэж илүү эрх дарх эдлэх явдал байхгүй шүү гэдгийг дарга нарынх нь нүүрэн дээр хэльчихье.
Би хэн нэгнийг хамгаалахгүй. Яагаад гэхлээр би та бүхнийг аймаг орон нутагтаа эзэн болоход нь тусалсан. Би үүргээ биелүүлсэн. Одоо бид хамтдаа хийх ажил үлдэж байна. Нийлээд хийх ажил маань энэ аймгийг хөгжүүлэх. Төрийн албан хаагчид анхныхаа зөвлөгөөнийг хийж байгаа учир би хэн нэгний нэрийг дуудахыг хүсэхгүй байна.Үнэн худал нь мэдэгдэхгүй хов яримааргүй байна.
Дорноговь аймагт 768 төрийн захиргааны албан хаагч ажилладгаас өнөөдөр 450 гаруй нь энд цугларсан. Засаг даргатайгаа нэг баг болж ёс зүйтэй, хууль дүрмийг баримталж, төрийн албыг төрлийн алба болгохгүй ажиллаж, мэргэшсэн төрийн алба хаагч болон төлөвшихөд энэ зөвлөгөөн хувь нэмэр болох байх. Харин үүний дараа хов живийн асуудлаар, мөн шийтгэлийн асуудлаар дахин уулзах болно шүү гэдгийг анхааруулья.
МАН орон нутагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Та бүхэн хяналтгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр үүнд хяналт тавих хүмүүс нь ард түмэн. Ард иргэдийг битгий басаж доромжлоорой.Хүлээж авахгүй, үүдэндээ суулгачихаад сандал дээрээ чалчаад битгий суугаад байгаарай. Комьютерийн ард битгий тоглоом тоглоод, гар утсаараа мессеж бичээд суугаад байгаарай.
Даргыг хүлээгээд үүдэнд сууж байгаа хүний цаг явдаггүй юм. Би бизнес эрхэлж байхдаа нэг даргын үүдэнд өчнөөн цагаар сууж байхдаа цаг ямар их үнэ цэнэтэйг мэдэрдэгийн хувьд анхааруулж байна. Энэ талаар олон хүнээс надад мэдээлэл ирж байгаа. Цаг нөхцөөж пэйсбүүк ухах, ажлын байранд архи уух, ажлын байранд зүй бус авирлах асуудал баг дээр гарсан. Би эзэнд нь мессеж явуулсан.
Ухаарч, ойлгож байгаа байх. Чихгүй дүлий байна гэж битгий бодоорой. Би бүх юманд хүрч ажиллаж чадна. Урьд өмнөх УИХ-ын гишүүд шиг, урьд өмнөх Засаг дарга нар шиг зөвхөн өөрийгөө бодоод явах эрх надад байхгүй. Би өөрийнхөө асуудлыг шийдчихсэн учраас энэ улс орныг арай өөр нүдээр харж, аймаг орон нутагтаа илүү ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн. Өөрийн эрмэлзэл хүсэл зорилгоо та нараар замд нь тас цохиулчихгүй байхыг хүсэж байгаа гэдгийг ойлгоорой. Эв нэгдэлтэй бай ёстой шүү.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ардчилсан нам бараг сар болгон, унтаад босоход ч нэгийгээ огцруулна гэдэг байсан. Нэгнийхээ сандлыг хөрөөдөөд,огцруулахыг мөрөөдөөд сууж байгаа бол эндүүрэл. Тэгээд оронд нь очихыг мөрөөдөөд сууж байгаа бол томилж болсон, халж болно шүү гэдгийг хэлье. Албан тушаалаа ашиглаж, төрийн өмчийг шамшигдуулах, газрын наймаанд оролцох, асуудал гарвал та бүхэн битгий гомдоорой. Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдсон.
Илүү сонор сэрэмжтэй ажиллахаа амалсан. Иргэдэд үзүүлдэг халамж эзэндээ очихгүй байна гэдэг гомдол ирж байна. Боломжтой айл нь халамж хүртээд, боломжгүй нь халамжийг хүртэж чадахгүй байна гэж. Төрөөс олгож байгаа халамжийг илүү хуваарилсан, жижиг дундын зээлийг ах дүү хамаатан садандаа Ардчилсан намын үеийнх шиг хуваарилсан албан тушаалтны талаар гомдол ирвэл надад битгий гомдоорой. Хариуцлагаа хүлээх болно. Та бүхнийг алдаа гаргуулахгүй байхын төлөө би үүнийг хэлж байгаа юм шүү.
Аливаа зүйл шулуухан нь дээр. Төрийн алба бол хувийн өмч, хувийн компани биш шүү!. Ашиг сонирхлын зөрчил битгий гаргаарай. Бидний ажлын үр дүнд Дорноговийн ард иргэд хөрөнгө чинээтэй болж, тохилог орон сууцанд амьдрах ёстой.Дөрвөн жилийн дараа Дорноговийн ард иргэд “Эд нар овоо шүү" гэж хэлэхээр хэмжээнд ажиллах ёстой гэдгийг хэлье.Энэ бүгдийг та бүхэн бидэнтэй хамтарч хийнэ. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина |
- Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
2021-01-29 13:59:14
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 15033 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11791 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9111 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7257 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4723 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4558 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4556 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4111 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3975 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3842 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3673 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3378 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3293 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3252 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2963 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2686 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2645 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2610 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2558 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2556 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2517 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2516 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2488 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2474 удаа үзсэн байна
- Манаач багш 2430 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2412 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2365 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2312 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2294 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2178 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2161 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2155 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2126 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2119 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2106 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2090 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2084 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2027 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1979 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих