Яйчилын Батсуурь гэх хүнийг 2012 оноос хойш мэдэх болсон юм. Нутгаа зориод ирэхэд нь хаа нэгтэй уулзаж, ярилцлага авч, үзэл бодлыг нь сонсож явснаас бус сүүдэр шиг дагаж, цүнхийг нь барьж бөгтөлзөж явдаг туслах шиг ойр байсангүй. Нэг байгууллагад, нэг зорилгын төлөө хамт ажиллаж ч явсангүй.
Гэлээ ч түүнийг ямархуу хэмжээний улс төрч, ямархуу хэмжээний оюуны бядтай сэхээтэн би гэдгийг анзаарч харахтайгаа болсон юм. Тийм учраас надад нэг тийм эмзэглэл салж өгөхгүй оршоод байна.
Малч удамтай, эгэл ажилчны гэр бүлд төрж, өссөн энэ хүн өөрийнхөө чадлаар гадаадад сургууль төгсөж, гадаад хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлж, дэлхийн чихэнд улсаа төлөөлж бүрэн эрхт элчин сайд, парламентын гишүүн болтлоо төр түшиж явсныг түмэн мэднэ.
“Эрдэнэ таван толгой” гэх үйлийн үртэй компанийг удирдаж эхэлснээс хойш л сайн муугаараа олонтаа хэлүүлж, цагдаад хүртэл байцаагдаж явсан. Гэтэл саяхан шүүх түүнд ял оноожээ. Энэ компанийг удирдаж явсан захирлууд өөрсдийнхөө улстөрийн болон ажлын карьертаа цэг тавьсан байдаг гэх үг сэтгэл сэртхийлгэнэ. Ямар үйл лайтай компани юм бол?
2012 оны намар өрөнд бариулж, өтөнд идүүлэх шахсан төрийн өмчит дээрх компанийг хүлээн авч ажлыг нь сайжруулахын төлөө, өрнөөс гаргахын төлөө чөмгөө дундартал зүтгэсний хариу нь энэ биш байлтай.
Тухайн үед манай эрх баригчид нүүрсээ барьцаалж Хятадын "Чалко" компаниас 350 сая долларын зээл авч хүмүүст бэлэн мөнгө хэлбэрээр зүгээр л тараачихсан юмдаг.
Бусдын тарьсан лай ланчгийг цэгцлэж "Тавантолгой" гэх компанийг айлын дайтай айл болгож, өнгөтэй өөдтэй явуулж, өр ширнээс нь салгах гэж хэрэндээ зүтгэсэн юм.
Нэг тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тохирсон атал гэрээ байгуулснаас хойш нүүрсний үнэ үргэлж унасаар ирсэн. “Чалко” компанид нийлүүлэх нүүрсний тонн тутамд дунджаар 10 ам.долларын алдагдал хүлээх эрсдэл учирсныг тооцоолж тус компанитай ээдрээтэй, хүнд нөхцөлд яриа хэлэлцээ хийснээр 10 ам.долларын зөрүүг арилгаж чадсан байдаг.
Энэ мэтээр түүний хийсэн ажил олон бий.Түүнийг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэрээр ...Миний бие “Говь Повер” ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Говь Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.
Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагаа хэлсэн байдаг. Шүүхээс түүнд ял оноохдоо мөн адил дорвитой нотлох баримтыг тогтоогоогүй гэж өмгөөлөгч нь хэлсэн байна билээ.
Энэ хүн Монголын парламентад дөрвөн жил ажиллахдаа өөрийн гэсэн дуу хоолой, үзэл бодлоо хэнээс ч айхгүй хэлж, нийгмийн захиалга байсан олон чухал хуулийг батлахад цаг зав, хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан юм. Тэр кнопчин байсангүй.
Миний мэдэхийн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай урт нэртэй хуулийг парламентын зарим нөхөдтэй хамтран боловсруулж нэг жил гаруй хугацаанд их хурлаар хэлэлцүүлэн, чамгүй эсэргүүцэлтэй тулгаран байж батлуулснаар Монгол Улс авилгатай тэмцэх хуультай болсон юм.
Их хуралд сонгогдсоныхоо дараа Эрдэнийн хувийн тухай хуулийг санаачилж хэсэг нөхдийн хамт өргөн барьсан нь Хүний хөгжлийн сангийн тухай хууль болж батлагдсан учиртай.
Өөрийнх нь санаачилж, нөхдийн хамт идэвхи зүтгэл гарган батлуулсан хуулийн дагуу УИХ 39 дүгээр тогтоолоо баталж Таван толгойн ордын 10 хувийг Монголын иргэд эн тэнцүү хүртэх, иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Харин тэрээр энэ тогтоолыг өөрчлөх санал дэвшүүлж 20 хувь буюу 1072 ширхэг хувьцааг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилж УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч байсан түүхтэй. Бидний яриад байгаа 1072 ширхэг хувьцаа ингэж төрж байлаа шүү дээ. Харин хүмүүс хувьцааныхаа хишгээс хүртээд л явж байна.
Тэр төрийн гэх компаниудыг аудитаар шалгуулахаар дорвитойхон дуугарч байв. Их хуралд суух хугацаандаа албан тушаалтнуудын саалийн үнээ болсон гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” “МИАТ”, “ИНЕГ” цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар шалгуулах тухай тухайн үеийн Ерөнхий сайдад асуулга тавьж явсан.
Төрийн өмчит компани нэртэй саалийн үнээнүүдийг өмнө нь хэн ч ингэж асуудал болгон ярьж, тодорхой хариуцлага тооцох талаар санаачилга гаргаж, арга хэмжээ авч байсангүй. Зөвхөн хууль тогтоох байгууллагад ажилласан ажлын заримаас тоймлоход ийм.
Үүнээс гадна тэр оюутан, ажилтай, ажилгүй, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд олон хүнд тусалж, олон хүнийг ажилтай орлоготой болоход нь тус дэм болж явсныг өгүүлбэл цаг их орно байх.
Хүнийх ч биш, өөрийнх ч, биш төрийн өмчит гэх гоё нэр, хаяг зүүсэн компаниудын эргэн тойронд улс төр бизнесийн бүлэглэлийнхний явцуу эрх ашиг байнга амь бөхтэй оршиж, өөрийн шахааны бизнесээ цэцэглүүлдэг бэлээхэн туршлага Эрдэнэтийн, Тавантолгойн жишээгээр батлагддаг.
Үүнийг томчуул "Саалийн үнээ" гэдэг. Цөөхөн хүн амтай манай улсыг элбэг тэжээж хүрэлцэх энэ орд газарт эзэн суухаар эрх ашгаараа нэгдсэн улс төр, бизнесийн цөөнгүй фракц, бүлгүүд өөр хоорондоо уралдан тэмцэж, алалцдаг гэх. Одоог хүртэл "Таван толгойн" хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг эцэслээгүй л байна.
Ийм л том эрх ашиг дундуур тэр ажлаа хийж яваад хилс хэрэгтэн болчихов уу?. Их хурлын гишүүн байсан, Элчин сайд байсан, ёс зүйгээ мэддэг мэргэжлийн дипломатч тэрээр гэмт хэрэг хийх хүн мөнүү? "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэх нэг үг бий.
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14953 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4689 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4524 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4071 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3602 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3314 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3279 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2912 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2655 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2575 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2483 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2370 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2268 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2265 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2143 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2059 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих