
Энэ сарын 17-нд Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит Улсын филармони гэх их айлын гурван том найрал хөгжмийн хамтлагийн нэг “Морин хуурын чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саранхөхөө” театрт үндэсний сонгодог бүтээлээ эгшиглүүллээ.
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Цагаан суварга”, “Найман шарга”, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Үхэж үл болно” киноны хөгжим зэрэг сор болсон бүтээлийг морин хуурчид тоглож, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан удирдаж олны сонорт хүргэв.
Дэлхийн сонгодогуудтай эн зэрэгцэх Монголын хамгийн том мэргэжлийн урлагийн байгууллагынхан 21 аймгаас онцолж Дорноговь руу жолоо цулбуураа эргүүлсний шалтгаан байх.
Эл чуулгыг байгуулах анхны санаачилгыг гаргаж тулгыг нь тулж, тооныг нь өргөж, өрхийг нь таталцсан хүмүүн бол Мандах сумын уугуул морин хуурч, морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсан.
Өөр нэг зүйл нь морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй явдал тэднийг говь газар руу дөтлөх сэжим нь болсон байх. Эгэл хийгээд эрдэмт их хүмүүнтэй мөр зэрэгцэн ажиллаж явсан хамт олон нь, шавь нар нь, нөхөд нь Батчулуун багшийгаа, эрхэм нөхрөө хүндэтгэн дурсаж, буян санаж, уугуул нутгийнх нь ард иргэдэд бүтээл туурвилыг нь эгшиглүүлж яваагаа улсын Филармонийн дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн гуай таниулан хэлнэ лээ.
Тэр бүү хэл Мандах сумын соёлын төвийн жижигхэн тайзнаа алдарт хуурчийн төрсөн өдрийг тохиолдуулж Монголын төдийгүй дэлхийн "Брэнд" болсон морин хуурын чуулга заларчээ. Буйдхан суманд шүү дээ. Сайхан байгаа биз. Ямар их бахархал, хүндлэл вэ? Үүнийг үзэгч зон олон ямар их хувь ерөөлтэй вэ? Өөр хаана, ямар аймагт, ямар суманд чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон бол?
Алдарт морин хуурчийн хүй цөглөсөн нутагт морин хуурын гэрэлт хөшөөг бүтээхээр хамтран зүтгэгчид нь шав тавьжээ. Энэ ажлыг наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгөхөөс гадна хөшөөний нээлтэд морин хуурийн чуулгынхан хүрэлцэн ирж бүтээл туурвилаа дээжлэн барих аж.
Ийм их хүндлэл, уран бүтээлийн өв сан, бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг Батчулуун багш монголын урлагт, тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагад үлдээсэн болохоор л энэ буюу. Учир мэдэх хүний ярихыг сонсож суухад чуулгын уран бүтээлчид олон аймгаар бараг тоглохгүй. Зөвхөн Батчулуун багшийнхаа дурсгалд зориулж л тоглолт зохион байгуулж байгаа гэсэн.
Тоглолтын дараа Морин хуурын чуулга өөр аймаг, сум руу дөрөө харшуулаагүй, Улаанбаатар руу буцсан гэж сонсогдоно. Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш яваагүй газар, тоглоогүй томоохон тайз бараг үлдээгүй гэдэг.
АНУ-ын Нью-Йорк хотын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимаас Францын Парис хотын ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы танхим, дэлхийн сонгодог урлагийн өлгий нутаг Италийн “San Giovanni Maggiore”, ОХУ-ын Москвагийн Их театр, БНХАУ-ын Бээжингийн Үндэсний театр, Австрийн Вена хотын “Musicverein”-ын Алтан танхим, Токиогийн “Suntory” концертийн их танхим гээд дэлхийн хүн төрөлхтний сор болсон тайзнаа заларч, үзэгч олны халуун алга ташилт, ер бусын гайхамшигт эрчим энергээр одоо ч хүрээлүүлсээр явна.
Эл том оюуны суваргыг Цэндийн Батчулуун гэдэг эгэлгүй авьяастан, урлагийн зүтгэлтэн эрхэм нөхөдтэйгээ эвсэн бүтээж босгосон учраас л говь нутаг руу Морин хуурын чуулга дөрөө харшуулахын шалтгаан болсон нь энэ. Зуу, зуун жилийн цадиг түүхийн нугачаанд морин хуурын чуулга үл хуучирч, үргэлж шинээрээ байж Дорно зүг рүү довтолгосоор байх нь магад.
Ийнхүү Сайншандчууд нэгэн орой үндэсний сонгодог бүтээлийг тухлан сууж, нүдээр үзэж, чихээр сонсовай. Алдарт морин хуурын чуулгын хөг аяз хүмүүсийн оюуны орон зайд бодохын шалтаг, бясалгахын, ухаарахын шалтгааныг үлдээгээд буцав. “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир энэ буюу.
“Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир |
- Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
2021-01-29 13:59:14
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 15039 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11795 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9111 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7257 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4725 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4559 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4557 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4113 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3979 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3846 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3680 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3378 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3293 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3255 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2967 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2688 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2649 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2615 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2560 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2560 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2519 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2519 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2489 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2477 удаа үзсэн байна
- Манаач багш 2432 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2412 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2365 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2314 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2297 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2180 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2161 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2156 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2127 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2122 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2108 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2090 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2086 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2052 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2028 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1980 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих