
Дорноговь аймагт аялал жуулчлалыг татах, гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлах байгалын болоод түүхийн дурсгалт газрууд, архелогийн үнэт олдворууд олон буй.Үүнээс гадна эмчилгээ сувиллын газрууд ч цөөнгүй бий.
Үүний нэг нь Эрдэнэ сумын нутагт байх бөөрний өвчинд нэн сайн гэгддэг Бүрдэнийн элсний сувилал.Сумын төвөөс баруун урагш 27 км зайд 11 орчим ам дөрвөлжин га талбайд хэсэг хэсгээр сунаж тогтсон элсэн манхан.
Ид шид нь анагаах увидастай. Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагдаж байна. Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосноос хойш улсаас бөөрний сувиллын үйл ажиллагаа явуулж байжээ.
Харин 1995 онд тус сувиллыг Эрдэнэ сумын мэдэлд бүрэн шилжүүлсэн төдийгүй 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг.
Эдүгээ сувиллыг түшиглэж эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс одоогоос гурван жилийн өмнө улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан байдаг.
Сувиллын өрөөний дотоод тохижилт, тавилга, эд хогшил, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байжээ. Эдүгээ Бүрдэнийн сувилал үйл ажиллагаагаа өргөтгөж Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулдаг магадлан итгэмжлэлд орох зорилтыг 2016 оноос хойш тавьж, бэлтгэл хангаж байна. Магадлан итгэмжлэлд орсноор сувиллын чиглэлээр Монгол Улсын анагаах ухааны салбарын эмчилгээ, үйлчилгээний тогтоосон стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулах боломжтой.
Одоогийн байдлаар нэг эмч хоёр сувилагч ажиллаж буй бөгөөд цаашдаа хоёр эмчийн орон тоо шаардлагатай. Өнгөрөгч онд улсын Геологийн төв лабораторид элсний шинжилгээг 44 элементээр шинжлүүлэхэд үр дүн нь сайн гарч зөвхөн бөөрний өвчин биш үе мөч, хөл гар, бага насны хүүхдэд тохиолддог рахитыг эмчлэхэд ч сайн болох нь батлагджээ.
Элсний сувиллыг зорьж биеэ жил бүр эмчлүүлдэг хүний тоо ихэсчээ. Сүүлийн сүүлийн гурван жил төдийгүй арваад жил тогтмол эмчлүүлж байгаа хүн буй. Сувиллаар жилдээ 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр 600-700 гаруй хүнд үйлчилдэг аж. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог байна.
Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчидээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой гэнэ билээ.
Нэг удаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай төдийгүй халуун элсэнд хүний биеийг бүтэн булах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Сувиллын нэг хоногийн эмчилгээ, хоолны мөнгө нийлээд том хүн 33 мянган төгрөг, 0-2 насны хүүхэд үнэгүй, 2-6 насны хүүхэд 15 мянга, 6-13 насны хүүхэд 22 мянган төгрөг, 13-аас дээс насны хүүхэд том хүний тарифаар үйлчлүүлдэг.
Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа ууж, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүл зэргийг үзэж говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдрэх болно. Элсний эмчилгээнээс гадна сувилуулагчид ингэний халуун хоормогийг дотроосоо ууж эмчилгээгээ илүү үр дүнтэй болгодог.
Мөн эд эсийг нөхөн сэргээх зорилгоор физик эмчилгээ, иллэг, бариа заслыг хийдэг. Мөн энд108 булаг ундардаг гэнэ билээ. Нэг зүйлийг онцлоход 200 гаруй жилийн өмнө говийн догшин ноён хутагт Данзанравжаа хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг хийдэг байжээ. Эрэгтэй, эмэгтэй лам, зоч нарыг авчирч булаг бүрт нэг хоног ном уншуулж лүйжин тавьдаг зоч, лам нарыг бэлтгэдэг байсан баримт бий.
Одоо ч гэсэн Монголын лүйжинч лам нар энд ирж гурваас долоо хоног баясалгал хийх явдал бий.Лүйжин нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад харанхуй үдэш, бүрийд уншдаг ном.
Мөн булгийн хойд хайрхныг талын догшин Догмиддорж уул гэдэг бөгөөд энд эртний амьтдын чулуужсан мод байдаг. Уулын энгэрт дээрх хийдийн туурь бий. Бүрдэнэ булаг гэх ийм нэгэн үүх түүхтэй, эмчилгээ сувиллын газрыг хүн зон андахаа байжээ. Монгол орны дорно зүгийн хилийн манаа, говийн баян бүрд бүхий байгалын үзэсгэлэн бүрдсэн газар орныг зорин ирэх гийчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Бас мэдэхгүй ч хүмүүс олон байх. Улаанбаатараас засмал замаар Чойр-Сайншанд-Эрдэнэ сум гэсэн маршрутаар 570 гаруй км яваад очино. Тиймээс сонирхсон хүмүүс 96645202 утсаар холбогдож болно.
Гэрэл зургийг Ч.Энхбаатар, Х.Эрдэнэбулган
Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14954 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4690 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4525 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4072 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3603 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3315 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3281 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2914 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2656 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2576 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2484 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2371 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2269 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2266 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2144 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2060 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих