Сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөж байна. Нам тус бүрийн ухуулагч нараас гурван нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, эргүүлж тойруулж харж, уншив. Харин энэ нэр дэвшигчдийн ухуулагч нар сурталчилгааны материалыг хүлээлгэн өгөөд, гарын үсэг хүртэл зуруулж айхтар хандаж байна билээ.
Бодвол штабаас нь өгсөн үүрэг даалгавар биз. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тухайд улс орноо хөгжүүлж, сайхан болгохын тухай өгүүлсэн учир түр хойш тавьж тэд ямар амьдрал туулсан, юу хийж бүтээсэн?, уул хүн нь ямар хүн бэ гэдгийг л анзаарахыг хүссэн юм.
Миний бодоход хар бор ажил хийж, юм оёж, жуулчдад зураг зарж, ганзагын наймаа эрхэлж, хүүхдийн хувцас зарж, Урчуудын хороонд зураачаар ажиллаж, дэлхийн тавцнаа улсынхаа нэрийг гаргаж, тамирчны алдрыг дуурсгаж явсан намтартай Халтмаагийн Баттулгын амьдрал, уран бүтээл, хийсэн бүтээсэн ажил надад их ойр санагдлаа.
Уулын бэлээс оргил өөд тэмүүлсэн тийм л амьдрал нүдэнд тусав. Би тэр хүнийг танихгүй, уулзаж ч явсангүй. “Женко” Баттулга гэх том хүнтэй өөрийгөө харьцуулах нь дэмий, ахадсан зүйл авч түүн шиг жуулчдад зураг зарж, жуулчдын авах дуртай монгол “Post cart”-ыг хийж сурах гэж таван жил бийр будагтай ноцолдож, Их сургуулийн төлбөрөө төлж явсан үе надад буй учраас л тэр. Төрсөн ахтайгаа хамт дундаа нэг гуталтай, нэг хүрэмтэй ээлжлээд л зөрөөд гардаг хүндхэн амьдралыг ч туулж явсан үе бий. Цагаан утас барьж захаар тэнэж явсан үе ч бий. Тийм ч учраас би өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгосон, ажилсаг хөдөлмөрч хүнийг үнэлж хүндэтгэх сэтгэлтэй болсон юм.
Спортын зүтгэлтэн Х.Баттулга
Монголчууд хөлс хүчээ гаргаж, чөмгөө дундартал зүтгэдэг, хөдөлмөрийн амт шимтийг мэдэрсэн ажилсаг, тууштай хүнийг хүндэлж, дэмждэг. Б.Баттулга бол Яармагийн дэнжээс ялалтын уухай цуурайтуулж самбо бөхөөр дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж, дэлхийн тавцнаа улсынхаа нэрийг гаргаж явсан тамирчин.
Алдар гавьяа зүгээр ирдэггүй, амжилт бүтээл нисээд ирдэггүй, цөхөршгүй, цуцашгүй хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн учраас түүнийг монголчууд үнэлсээр ирсэн. Энэ удаа дахин үнэлэх нь гарцаагүй биз. Монголын түүхэнд анхны олимпийн аварга төрөхөд түүний оруулсан гавьяа асар их.Түүний удирдсан ЖУДО бөхийн холбоо сүүлийн наймаас-есөн жилийн дотор дэлхийн шилдэг тамирчдыг эгнээнээсээ төрүүлэн гаргажээ.
Монголын алдар суутнууд болох “АСА” аварга, анхны олимпийн аварга Түвшинбаяр, дэлхий, олимпийн хос медальт Цагаанбаатар гээд улс орны нэр нүүр болсон олон тамирчдыг спортын их замд үлгэрлэсэн юм. Үүгээрээ тэр зөвхөн спортын салбарт л гэхэд нэр дэвшигчдээсээ хавьгүй ихийг хийж бүтээсэн гавьяа байна.
Бизнесмен Х.Баттулга
Монголчуудыг хуучин нийгмийнхээ хэв загвараас салж чадаагүй байхад Баттулга гэх хүн тивээс тив дамжин ганзагын наймаа эрхэлж, амьдралыг аль эрт үзэж, олон янзын зүйл санаачилж, шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ.
Хар бор ажлаас өгсүүлээд оёдолчин, зураач, ганзагын наймаачин гээд бор амьдралаас өсөж өндийсөн энэ хүнээс түүний мөн чанар, эр хүний зангараг илт харагддаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө зурж, бусдад гэрэл гэгээ, амьдралын сайн сайхныг түгээж явсан хүнд худал хэлж, бусдыг хууран мэхлэх шалтаг байхгүй ээ.
Баттулга бол “Женко”ХХК, “Баянгол” зочид буудал, “Мах-Импекс” зэрэг компаниудыг хөл дээр нь босгож монголын бизнесийн ертөнцөд амжилт гаргаж олон мянгаар тоологдох хүний амьдралыг авч явсан ажил олгогч, шилдэг бизнесмен, удирдагч. 1994 оны Монголын залуу эдийн засагч, 1995 онд Монгол Улсын 9 алдартны нэг, 1996 оны шилдэг эдийн засагч, 1997 оны шилдэг бизнесмен болсон нь түүний хувийн хэвшлийг өөд татахад оруулсан алдар гавьяа гээд бусдаасаа арай л өөр замналтай юм.
Уран бүтээлч Х.Баттулга
Монгол бахархал буюу “Чингэс Хааны Хөшөөт Цогцолбор”-т хүн бүхэн очихыг хүсдэг.
Уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ аливаа асуудлыг арай өөрөөр харж, дүгнэж чаддаг. Баттулга бол Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн зураач, уран бүтээлч гэдгийг бид мэднэ. Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Урлах авьяас бол хэрийн хүнд заяагаад байдаггүй авьяас.
Баттулгын бүтээсэн “Чингэс Хааны Хөшөөт Цогцолбор” баригдсанаар Монгол улсыг гадаад ертөнцөд сурталчилах нэг том бүтээгдэхүүн болжээ. Түүний санаачилсан “Майдар” төсөл, Монголыг дэлхийд сурталчлах алдартай бренд болох цаг ирж байна.
Түүний бүтээн байгуулалтаар Монголын аялал жуулчлалын салбарынхан гадныханд үзүүлэх, харуулах юмтай болсондоо ам сайтай байдаг. Монголоос илүү энэ хүний хөдөлмөр, амжилт, уран бүтээлийнх нь тухай Японы “Эн-Эйч-Кей” телевизийн уран бүтээлчид түүхэн баримтат кино бүтээсэн удаатай. Уран бүтээлч хүн улсынхаа амьдралыг бас л өөрөөр харах нь мэдээж.
Улс төрч Х.Баттулга
Түүнийг дээд сургууль төгсөөгүй гэж зарим нь баалдаг хэдий ч хийсэн бүтээснээрээ, үзсэн харснаараа, эр хүний зангараг, холч ухаан, сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч буйг нь бодоход төрөлхийн авьяас, чадвар, чадамжтай гэхээс өөр яахав.
Их сургууль төгсчихөөд дунд сургууль төгссөн хүнээс долоон дор сэтгэж, бодож байвал “Хохь” нь гэхээс өөр юу хэлэхэв. Тиймдээ ч тэрээр Баянхонгорын ард түмний итгэлийг хүлээж УИХ-д гурвантаа сонгогдож олон хууль батлалцаж, БХБЯ, ҮХАА-н яамны сайдын албыг хүртэл хашиж явсныг түмэн мэднэ.
Түүний “Шинэ яармаг” “Шинэ сум” гээд олон төсөл бүтээн байгуулалт олны талархлыг хүлээсэн. Гадаад дотоодод хэд хэдэн их дээд сургууль төгссөн ч ажил хийж үзээгүй, гараа хөдөлгөж сураагүй, хийсэн бүтээсэн зүйлгүй, цагаан захтан, дипломноос өөрийг мэдэхгүй нам дагаж хошуугаа худалдаж явдаг хүнээс хэд дахин илүү. Увайгүй улс төрчдөөс улсынхаа эрх ашгийг бодсон зангарагтай улс төрч гэж хэлэх үндэслэл байна.
Эх оронч Х.Баттулга
Монголын төрд тодрон мандсан эх орончид хоёр хөршийнхөө бодлогыг тэнцүүлж улс эх орондоо хэрэгтэй алсыг харсан, ухаалаг гярхай шийдэл гаргаж асуудлыг зохицуулж, тусгаар тогтнолоо авч үлдсэн байдаг.
Иймдээ ч монголын төр өнө удаан жил оршин тогтнож ирсэн юм. Ийм эх орончийн нэг нь Халтмаагийн Баттулга гэж бодох. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын эдийн засагт нэг улсын нөлөөлөл 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан.
Гэтэл өнөөдөр улсын эдийн засгийн 96 хувь нь Хятадаас бүрэн хамааралтай болж байгааг Баттулга л сануулсаар, хэлж, ярьсаар байна. Манай улсаас Хятадын талд 2 хүртэлх хувийн 20 жилийн хугацаатай 2-4 тэрбум долларын зээл олгох хүсэлтийг тавьсан байдаг.
Төгсгөл:
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Зүтгэж зүтгэж дараа нь шүүмжлүүлдэг, хилс хэргээр байцаагддаг тал бий. Улс төрөөр явсан хүн бүхнийг ийм хувь заяа хүлээдэг. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг хараад зарим нь атаа хорсол зангидаж байхад зарим нь муу хэлж, хэрхэн яаж унагах талаар боддог.
Шинэ төмөр замын тухайд тэрээр “Бүрэн зураглал” хэмээх нэвтрүүлгээр тодорхой тайлбар хийсэн байдаг. Мөн 2016 онд томилогдсон Зам тээврийн сайд Д.Ганбат УИХ-ын чуулганы үеэр “Овоолсон шороо биш, 86 хувийн гүйцэтгэлтэй. Тавантолгой, Гашуун сухайтын төмөр зам бол Чингэс бондын 200 сая ам долларын санхүүжилтээр төмөр замын суурь бүтцийн доод хэсгийг барьсан.
Монголд анх удаа нэгдүгээр зэргийн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани, “Энержи ресурс” компаниас хүлээн авч ажиллаж байна. 2014 онд санхүүжилт нь зогссон. Энэ төмөр замыг яаралтай дуусгах шаардлагатай” гэж хэлж байжээ. Үүнээс өөр тодорхой хариулт гэж юу байхав. Баттулга улс орноо бат тулах байлгүй дээ.
Хэн нэгний хүсэлтээр бус өөрийн олж авсан баримтат тулгуурлаж бичив.
“Женко” Баттулгын тухай миний бодол |
- Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
2021-01-29 13:59:14
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 15033 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11791 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9111 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7257 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4723 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4558 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4556 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4111 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3975 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3843 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3674 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3378 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3293 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3252 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2964 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2686 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2646 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2611 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2558 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2556 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2517 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2516 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2488 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2474 удаа үзсэн байна
- Манаач багш 2430 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2412 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2365 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2312 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2294 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2178 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2161 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2155 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2126 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2119 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2106 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2090 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2084 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2051 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2027 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1979 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих