
Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхантай ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу ?
-Сайхан өвөлжиж байна аа. Өнөтэй сайхан өвөл болж байна.
-Та Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын даргаар ажиллаж байгаа. Хэчнээн ажилтантай ямар чиг үүргийн байгууллага удирдаж байна вэ?
-Манай байгууллага нийт 40 ажилтантай. Монгол Улсын авто тээврийн талаар баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж ажилладаг.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь авто тээврийн хэрэгсэл, түүний үзлэг хяналтыг хийх, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэлийн үйл ажиллагаа болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг эрхлэх, улс хот хоорондын зорчигч тээврийн техникийн шаардлагыг хангуулж хөдөлгөөний шуурхай зохицуулалтаар хангаж ажилладаг.
-Монгол Улсын хамгийн том боомт хот бол Замын-Үүд. Энд амьдрал буцалж байна. Ялангуяа авто тээврийн нөхцөл байдал хүндхэн байгаа талаар ярьдаг?
-Замын-Үүд боомтоор өдөртөө манай талаас дунджаар 500-600 гаруй тээврийн хэрэгсэл өмнөд хөрш рүү нэвтэрдэг бол мөн ийм хэмжээний авто тээврийн хэрэгсэл өмнөд хилээс орж ирдэг. Бид 2017 онд хилийн боомтоор нэвтэрдэг, ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машиныг бүртгэлжүүлсэн. Ингэхэд 1700 гаруй “Уаз 469” машин бүртгэлтэй болж “MGL” зөвшөөрлийн наалт олгосон. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу зорчигч тээврийн тогтмол үйлчилгээг зөвхөн автобусаар эрхлэхээр тусгасан.
Одоо Авто тээврийн үндэсний төвийн найм, “Дэлгэрэх Тээх” ХХК-ийн мөн найман автобус тогтмол үйл ажиллагаа эрхэлж буйгаас гадна Замын-Үүд-Бээжин, Замын-Үүд- Хөх хот гэсэн маршрутын дагуу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Мөн Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд хоёр, Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд мөн хоёр компани тус тус зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Өдөрт том оврын 50-60 тээврийн хэрэгсэл байнга нэвтэрдэг. Улс орны эдийн засгийн байдалтай холбоотойгоор том оврын ачаа тээврийн эргэлт өмнөх оныхоос багассан үзүүлэлттэй гарсан. “Уаз 469” авто машины асуудлыг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт тусгаагүй юм билээ.
Зөвхөн Замын-Үүд болон Эрээн хотын хэлэлцээрийн дагуу хоёр боомт хотын иргэд өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой байдаг. Харин жолооч нар үүнийг зорчигч тээврийн үйл ажиллагаатай андуурч амьжиргааны эх үүсвэр болгон ашигласаар ирсэн.
-Эрээний талаас өөрийн улсад зорчиж буй Монголын талын авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ачаа тээврийн стандарт шаардлага хангахгүй байгааг мэдэгдэж тодорхой шаардлага тавьсан байдаг. Энэ асуудлын хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Эрээний талаас 2017 оны 09-10 дугаар сард Замын-Үүд боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд техникийн шаардлага хангахгүй, ачаа, хүн тээврийн норм зөрчсөн, насжилт ихтэй, орчин тойрондоо аюултай нөхцөл үүсгэж байгааг манай талд сануулж Эрээний замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж зөрчил гаргасан жолоочийг онооны системээр дүгнэх шаардлага тавьсан.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон бусад ажил алба хариуцсан хүмүүс Эрээний удирдлагуудтай уулзаж “Уаз 469” машины тээврийг зогсоох гэж байсныг харилцан ярилцаж иргэдийн амьжиргааны асуудал тавигдаж буйг бодолцож өнөөдрийг хүртэл хэвийн явуулж байна.
Мөн манай байгууллага, Замын цагдаагийн хэлтэс, “Говийн жолоо” ТББ хамтран аравдугаар сард сарын аян зарлаж машины өнгө үзэмжийг сайжруулах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, жолоочийн хажууд суудал тавих зэрэг олон асуудлыг жолооч нартай хамтран зохион байгуулж шийдвэрлэсэн. “Уаз 469” машин бол улс хот хоорондын тээвэр биш хэдий ч бид манайд хамаагүй гэсэн ойлголтоор бус боломжийнхоо хэрээр шийдвэрлээд ажиллаж байна.
-Тээвэр зохицуулалтын талаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Энэ оны нэгдүгээр сард Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гааль, Замын цагдаа, Авто тээврийн байгууллагууд, тээврийн компаниуд, жолооч нарыг оролцуулсан хууль сурталчлах, замын хөдөлгөөний хуулийг хэрэгжүүлэх, санамж зөвлөгөө өгөх ажлын зохион байгуулна. Жолооч нартай харилцан ярилцаж өнгөрсөн оны ажлын үр дүнгээ хуваалцаж, санал сэтгэгдлийг нь сонсоно.
Мөн 2018 ондоо хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгч харилцан ярилцах юм. Хот хооронд үйл ажиллагаа эрхэлж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн ачаа тээврийн програмд оруулж ачааны дагалдах бичгийг хамтатган олгох ажлыг хийнэ. Ингэснээр улс хот хоорондын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслийг пост дээрээ бүртгэж явуулдаг болох төдийгүй жин тонн хэтрүүлэх байдлыг зохицуулах, замыг эвдрэл гэмтлээс хамгаалах, хууль бус тээвэртэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.Мөн 2018 онд Замын-Үүдэд ложистикийн төв баригдаж ашиглалтад орно.
Жишээ нь Завхан аймаг явах ачаа гэхэд завханы нэг чиглэлийн тээврийн хэрэгсэл ложистикийн төвөөс жин тонноо тааруулаад явах боломж бүрдэх гээд ачаа тээвэртэй холбоотой асуудал цэгцрэх болов уу. 2018 онд аймаг орон нутгийн болон хөрш Эрээний хөрөнгө оруулалтаар Замын-Үүд хотыг бүрэн камержуулах ажил хийгдэнэ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах, хууль бус тээвэртэй тэмцэхэд ахиц гарах байх.
Сүүлийн үед гэрээний бус зорчигч тээвэрлэх асуудал их байгаа.Өөрөөр хэлбэл хэн нэгэн Улаанбаатарын вокзал дээрээс Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд хүн тээвэрлэдэг. Иргэд баталгаагүй, албан ёсны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж амь насаа алдах эрсдэл их байна. Тиймээс Замын-Үүд сумын Засаг даргын захирамжийн дагуу Замын цагдаа, манай байгууллага хамтран зорчигчдын амь насыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс цагаан сар хүртэл сарын аян зарлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Эрээнээс өдөрт Улаанбаатарын чиглэлд хоёр автобус зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг ч суудал дүүрдэггүй. Тиймээс албан ёсны буух эзэнтэй, буцах хаягтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг иргэдэд уриалж ажиллаж байна.
-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Төлөөлөгчийн хувьд тойрогтоо ямар ажил зохион байгуулав?
-Бид Сайншанд сумын зургадугаар багт мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Иргэдийн хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан. Энэ бол Сайншандад үлгэр жишээ ажил юм. Төлөөлөгч болоод хийхээр зорьсон ажлын нэг байсан. Аймгийн ИТХ-д асуудал тавьж хөрөнгө мөнгийг шийдүүлсэн. Барилгын ажлыг Орон нутгийн төсвийн 359 сая төгрөгийн өртгөөр “Сизу” ХХК гүйцэтгэж энэ оны арван хоёрдугаар сарын 04-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Иргэдийн хөгжлийн төвд VI багийн Ажлын алба, цагдаа, Өрхийн эмнэлэг төвлөрөн ажиллаж тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэнэ. Сайншандын зургадугаар баг шинэ баг.
Өмнө нь ахуйн үйлчилгээний байрны жижигхэн өрөөнд, иргэдээсээ хол, тав тухгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилж саруулхан, тохь тухтай байртай болголоо. Мөн Иргэдийн хөгжлийн төвд багийнхаа иргэдийн эрүүл мэндийн асуудалд зориулж эрүүлжүүлэх танхимыг тохижуулж хүлээлгэж өгсөн. Багийнхаа бизнес эрхэлдэг 45 орчим иргэнийг урд хөрш рүү бизнес эрхлэх, судлах танилцах аялалд хамруулсан.
Манай баг нийт 30 гаруй малчин өрхтэй хэдий ч бэлчээрийн газар багатай. Малчдын бэлчээрийн асуудлыг зохицуулах үүднээс Сайншандын газрын алба болон бусад сумын холбогдох хүмүүстэй хамтран газар дээр нь уулзалт хийж бэлчээрийн асуудлыг зохицуулсан.Цаашдаа малын бэлчээрийн асуудал, отор нүүдэл хийх боломжийг төр захиргааны байгууллагын түвшинд судалж шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна.
Мөн зургадугаар багийн Жанчивын хэсэг Офицерийн баруун хойд талын айл өрхүүд халуун ус, худаг зайлшгүй хэрэгцээтэй байгааг судалж орон нутгийн төсвөөр халуун ус барихаар төсвийг нь батлуулсан. Мөн төсөл хөтөлбөрт хамруулах байдлаар худагтай болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2018 онд насжилт өндөртэй офицерийн 80 айлын гаднах өнгө үзэмжийг сайжруулах, ундны усыг шүүх төхөөрөмж суурилуулах, айл өрхийг цэвэр бохир усанд холбох гээд хэрэгжүүлэх ажил цөөнгүй бий. Шат дараатай хэрэгжүүлнэ.
-Та аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг. Албаны болон төлөөллийн байгууллагын ажлыг хэрхэн амжуулж байна?
ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд тэргүүлэгчдийн хуралдаанд 2017 онд бараг 90 гаруй хувийн ирцтэй оролцлоо. Учир нь Сайншандтай ойрхон Замын-Үүдэд ажиллаж буй болохоор аймаг орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн ажлаа зохицуулж цаг тухай бүрт нь оролцож байна.
-Аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдсон. Өмнө нь цөөнх байсан, одоо олонхи болсон. Танд юу анзаарагдаж байна?
-Юуг нь нуух вэ. Өмнө нь аймгийн ИТХ-д цөөнх байсан учир аливаа асуудлыг шүүмжлэх байр сууринаас хандаж байсан бол эдүгээ бид шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа.Тиймээс бид иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон учир бүтээн байгуулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах ёстой.-
-Төрийн алба хашаад сүүлийн үед бөхөөсөө бага зэрэг хөндийрсөн байх. Бөхөө үзэж байна уу? Хамгийн сүүлд Бөхийн өргөөнд хэзээ очсон бэ?
-Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн цомын барилдааныг үзсэн.Түрүүнд нь Монгол Улсын начингуудад зориулсан барилдаанд оролцсон. Манай бөхийн дэвжээ надад хүндэтгэл үзүүлсэн. Бөхөө үзээд сууж байх сайхан байдаг. Монгол бөхийн өргөөнд очиж бөхөө үзье гэтэл манай салбар олон нийтийг хамарсан өргөн үйл ажиллагаа явуулдаг, тулгамдсан асуудал их байдаг учир ажлаа орхиод явж болохгүй.
Би Дорноговиос анх удаагаа үндэсний бөхийн хөлийн цэц болсон. Цэц бол шүүгч. Хөлийн цэцийн ажлаа хийж байвал манай нутгаас гарах идэр бөхчүүдэд тус дэмтэй байх юм болов уу гэж бодогддог. Өөрийн дуртай сонирхолтой спорт юм болохоор Замын-Үүдэд хүүхэд багачуудыг цуглуулж бөхийн секц, дугуйлан энэ ондоо багтаагаад хичээлүүлэх санаатай байна.
Секц дугуйлан хичээллүүлэх талаар надад олон эцэг эхчүүд хүсэлт тавьсан.Тиймээс орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд үндэсний бөхийн хойч үеэ бэлтгэх, өөрийн сурсан зүйлээ бусдад түгээх талаар санасан бодсон зүйл бий.
А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа |
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна
2020-11-09 14:56:09
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14928 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11036 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9077 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7208 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4676 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4523 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4511 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4052 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3878 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3767 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3582 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3300 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3269 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3192 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2897 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2645 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2561 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2532 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2518 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2467 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2458 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2446 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2444 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2409 удаа үзсэн байна
- Манаач багш 2385 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2351 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2314 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2257 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2255 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2156 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2139 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2115 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2097 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2059 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2045 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2037 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2037 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2006 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 1998 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1938 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих