
Энэ зураг Сайншанд суманд буй Хамарын хийдийн Энергийн төвийн нэгээхэн хэсэг. Цаана нь харийнхан нүүрс олборлохоор машин техник, амбаар саваа зэхээд бэлэн болжээ.
Говь нутгийн үзэсгэлэн болсон энэ газар 200 гаруй жилийн тэртээ Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаагийн номоо бясалгаж хүн зонд сургаалиа айлдаж байсан онгон дагшин нутаг юм.
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар Шамбалын орны энергийн төвийн зүүн хойно долоон км-т "Даблью Эс Жи Эл" ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээр байр сууц, шатахууны нөөц, ёмкостууд,техник хэрэгслээ байршуулаад буй. Зөвшөөрөл хэзээ өгсөн талаар сурвалжиллаа.
Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал нэртэй ашигт малтмалын хайгуулын 12618Х дугаартай тусгай зөвшөөрлийг “АОЛК”ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 03-нд олгожээ.
Харин “АОЛК”ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг үндэслэн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны 2375 дугаар шийдвэрээр тус компанид 12923А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2047.11.08-ныг хүртэл 40 жилийн хугацаатай олгосон байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-нд уг тусгай зөвшөөрлийг “Оуяашиёоу”ХХК –д шилжүүлсэн аж.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дүгээр сарын 03-ны 516 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумын нутагт “Хар тал” нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны 128/ШШ/20174/0466 шийдвэрийг үндэслэн Ашиг малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017.07.19-ний 404 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн аж.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014.07.30-ний 5/03 тогтоолоор Хамарын хийд орчмын 45200,38 га талбайг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авч 2014.09.22-нд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд 45164,38 га талбайгаар бүртгэжээ.
Гэвч аймгийн тусгай хамгаалалттай Хамарын хийдийн талбайтай “Оуяашиёоу”ХХК –ийн ашиглалтын талбай давхцалтай байгаа гэх.
Тус компани нь тусгай зөвшөөрөл авсанаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ, архиеологи, палентологийн судалгаа зэрэг судалгаа хийгдсэн.
Орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар огт мэдэгдэлгүй ашиглалтын талбайд кемп байгуулсан. 2018 онд ашиглалтын талбайн зургаан цэгт нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажил хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй.
Ус ашиглах дүгнэлт гаргаж гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх тайлбарыг Өргөн сумын ЗДТГ-ын Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн гаргасан аж.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн,Эрдэнэ сумын нутагт “Хар тал” нэртэй А-12923 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж МV-020873 дугаартай “Хар тал” нэртэй 16301,21 га талбайг “Даблью Эс Жи Эл” ХХК-д 2018.06.13-нд, МV-021248 дугаартай “Хар тал” нэртэй 8921,23 га талбайг “Олон ихт баян”ХХК-д 2018.11.22-нд тус тус шилжүүлсэн байна.
Харин дээрх хоёр хувааж шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн нэгийг эзэмшиж байгаа компани нь Энергийн төвийн орчимд үйл ажиллагаа эхлэхээр зэхэж буй “Даблью Эс Жи Эл” ХХК юм.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:
Хамарын хийдийн орчимд уул уурхай эрхлэхийг зөвшөөрөхгүй
Дорноговь аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажлаар явж байгаа ч утсаар холбогдоход дараах тайлбарыг хийлээ. Бид ажил хүлээн авснаас хойш компаниудаас тусгай зөвшөөрөл хүссэн саналд байнга татгалзсан хариу өгч байгаа.
Өмнөх он жилүүдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгосноос үүдсэн хор хохирол өнөөдөр ч мөн адил үргэлжилж байна. Бид үүнийг цэгцлэхийн төлөө л ажиллаж байна.
Энэ компанитай холбоотой тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнө өгчихсөн байдаг. Гэвч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч шүүхээр ялж тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн юм байна.
Орон нутгаас компанийн үйл ажиллагааг яагаад ч дэмжихгүй. Яг ийм байдал Өргөн сумын Аргалийн уул хавьд олгосон компанид гарсан. Бид мөн л тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, үйл ажиллагааг нь зогсоох талаар боломжтой бүх ажлыг хийсэн. 2017 онд үйл ажиллагааг нь зогсоосон.
Хамгийн сүүлд аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаад улсын тусгай хамгаалалтад авахаар саналаа өгчихсөн. Үүнтэй адилхан байдал Хамарын хийд орчмын газар нутагт үүссэн. Бид Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлуулахгүй. Холбогдох хууль, хяналтын байгууллага, сумын удирдлагуудад үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг өгсөн.
Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр:
Аялал жуулчлалын төв Хамарын хийд орчимд ашигт малтмал олборлуулахгүй
Тухайн газарт тусгай зөвшөөрлийг аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтай газар болгон батлахаас өмнө олгосон юм байна. Тийм учраас тусгай хамгаалалтай газар нутагтай давхцал үүссэн харагдаж байгаа.
Өргөн, Сайншанд, Эрдэнэ зэрэг сумын зарим газрыг хамарсан тусгай зөвшөөрөлтэй 25 мянга орчим газрын 8.9 га нь Сайншанд сумын Хамарын хийдэд хамаарч байна.
Талбайн ихэнх нь Өргөн,Эрдэнэ сумын нутагт буй. Энэ нь тухайн үед олон жилийн өмнө олгогдсон байдаг. 2018 зунаас Хамарын хийд орчимд гадны хүмүүс, хятадууд яваад байгаа талаар иргэд, малчдаас мэдээлэл ирүүлсний дагуу бид цагдаагийн байгууллагуудтай хамтарч шалгаж арга хэмжээ тооцож, тухайн хүмүүсийг буцааж явуулсан байдаг.
Хамарын хийдийн орчмын газар аймгийн ИТХ-аас баталсан орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Тийм учраас тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулуулахгүй.
Бид дээд шатны байгууллагуудад холбогдох хүсэлтээ явуулна. Сайншанд сумын Засаг даргын хувьд ялангуяа Хамарын хийд орчимд хамаарч байгаа хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас гаргуулна гэсэн бодолтой байгаа.
Нэгэнт тусгай хамгаалалтай газар нутагт Хамарын хийд орчмын тухайн газрыг хамааруулаад авчихсан, тогтоолоор баталчихсан нөхцөлд орон нутгаас шат шатны байгуулагууд, тусгай зөвшөөрөл олгодог, цуцалдаг газарт нь хандаж шийдвэрлүүлнэ.
Саяхнаас контейнер байрлуулж үйл ажиллагаа явуулахаар болсон тухай мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагыхан ч өчигдөр мөн л энэ талаар ажилласан. Энергийн төв гээд хүмүүс сүсэглэдэг, улс даяар мэддэг, аялал жуулчлалын төв болсон бүс нутагт уул уурхайг зөвшөөрөөд, компани ашигт малтмал олборлоод байж таарахгүй.
Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14953 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4690 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4525 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4072 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3603 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3315 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3281 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2914 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2656 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2576 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2484 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2371 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2269 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2266 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2144 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2060 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих