
Сайншандын төвд буй Ноён хутагт Данзанравжаагийн музейн захирал, Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Алтангэрэлтэй ярилцлаа.
Тэрээр Хамарын хийд, Өвгөн суваргыг сэргээн босгож, хутагтын өв соёлыг хадгалж хамгаалж, музей байгуулж, эд өлгийн зүйл болон бүтээл туурвилыг нь ард олонд хүргэж, судалгааны эргэлтэд оруулах гээд өв соёл, оюуны томоохон ажлыг гүйцэлдүүлж яваа юм.
“Би эгэлгүй хүн биш ээ. Гэхдээ энэ их өвийг түшиж тэр агуу их зүйлийн зах зухыг хүмүүст ойлгуулах, өв соёлыг олонд хүргэж, таниулан мэдүүлэх ганц хүн нь учраас намайг тэсвэр хатуужилтай, эх оронч, сав ихтэй хүн болгож төлөвшүүлэхийн тулд ажаа маань надад хатуу ханддаг байсан” хэмээн өгүүлэх түүний ярианаас эх орон, газар нутаг, өв соёл юутай үнэтэй болохыг ойлгоно.
Хамарын хийд, Шамбалын орны газар орон хийгээд Ноён хутагтын бүтээсэн өв, үүх түүх, эд өлгийн зүйлс, судар номын эргэн тойронд өрнөсөн цуврал ярилцлагын эхний хэсгийг сонирхоно уу.
-Яриагаа таны сүүлийн үеийн ажил үйлсийн талаар эхэлье гэж бодлоо?
-Ноён Хутагтын өв ард түмэнд гурван янзаар уламжилж иржээ. Нэгдүгээрт айл өрхүүдийн гэрт иргэдийн гар дээр хадгалагдсан эд өлгийн зүйлс, хоёрдугаарт хүмүүс номын сандаа залсан бүтээл туурвил гээд тусгайлан хөрөнгө гаргаж цуглуулж арвижуулж ирсэн зүйлс, гуравдугаарт хутагтын цогц өв буюу тахилч нарын хадгалж хамгаалж ирсэн зүйлс.
Тахилч нарын хадгалж хамгаалж ирсэн зүйлийг хүмүүст хүргэнэ гэдэг эд өлгийн байдлаар нь, ном судар, бүтээлээр нь хүргэхээс гадна үл хөдлөх дурсгалуудыг сэргээх замаар хүмүүст хүргэж байна.
-Ноён хутагтын музей бол түүний амьдрал, уран бүтээл, онц цагийн түүхийг илтгэх цогц үзмэртэй, цаг хугацаа өнгөрөх тусам бүтээл туурвил, эд өлгийн зүйлс нь үнэ цэнэтэй болж буй музей. Бас дуусашгүй ажил байх?
-Хутагтын шарилын чандар өөрөө музейд байна аа гэдэг нь үнэлэхийн аргагүй үнэтэй. Гар бичмэл, бүтээл зохиолуудаас өгсүүлээд өмсөж байсан хувцас эд хэрэглэл нь ч байна. Энэ бүхэн цаг хугацаа ирэх тусам улам л үнэ цэнэтэй болж буй.
Энэ утгаараа манай музей дахин давтагдашгүй хийгээд баялаг үзмэртэй юм даа. Энд тэндээс цуглуулсан эрээвэр хураавар үзмэрүүд бус цогц байдлаар хадгалсан үзмэрүүдтэй. Хутагтын эдэлж хэрэглэж байсан зүйлсүүд эдүгээ 200 гаруй жил болж зарим нь хадгалж байсан орчин нөхцлөөс шалтгаалж чанарт нь өөрчлөлт орох, өгөршиж муудах асуудал гарч байна.
Тиймээс энэ бүгдийг сэргээн засварлахад ихээхэн цаг хугацаа, хөрөнгө санхүү ордог. Өнөөг хүртэл хийсээр л явна. Нэг үзмэр гаргаад тавьдаг, дараагийнхыг хээр хөдөөнөөс авчраад үүх түүхийг нь бичээд сэргээж арчлах, бүртгэлжүүлэх гээд ажил дуусашгүй юм.
Өвгөн суварга
-Хутагтын үйл хэрэг, түүх домогтой холбоотой бидний хамгийн ойрын мэдэх газар орон нь Хамарын хийд, Өвгөн суварга, Шамбалын орон. Хол ойрын зочин гийчний очихыг хүсдэг газарт маань бүтээн байгуулалт хэр өрнөж байна?
-Бидэнд хамгийн ойр, хутагтын хувьд насан туршдаа амьдарч байсан энэ хийд орон газрыг сэргээн засах, хүмүүст танин мэдүүлэх ажлыг сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр 1990 оны 12 дугаар сард эхэлж байлаа.
Тэнд хурал номын дуган сүмийг барихаас өгсүүлээд Шамбалын орны сүм суваргын цогцолбор,Өвгөн суварга, Тойногийн сүм гээд олон газар орныг сэргээсэн. Ноён хутагт ганцхан Хамарын хийдийг байгуулаагүй. Галбын гурван хийд,Улаан шандны хийд, Чойлонгийн гээд олон хийд орон байгуулж байсан.
Галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг сүүлийн үед хүмүүс сэргээж байгаа.Гэхдээ Дэмчогийн хийдэд Дэмчог бурхны бясалгал нямба хийдэг учир олон хүн очдоггүй, аль болох цөөхөн хүн очиж дээд нямба бясалгал хийдэг газар байсан. Одоо олны ирж очдог газар болжээ.
-Ноён Хутагт Хамарын хийдийн газар орныг хэрхэн шинжэж байсан бол? Яагаад гэхлээр гэгээнтэн хийд орноо цогцлоон бүтээхдээ тухайн газар орныг заавал шинждэг байсан шүү дээ?
-Гэгээнтэн ямар ч хийд орон байгуулж цогцлооход газар орныг шинждэг байсан. Ноён хутагт бидэн шиг хүн биш л дээ.
Эгэлгүй суут хүн учраас тэр хүний эрдэм ухаан, байгаль цаг уур, орчныг шинжих мэдрэмж нь агуу юм. Ихэнхдээ энерги, судал гүйдэл явдлыг танин мэдэж, нууц тарнийн талаас үзэж хараад шинждэг учраас хөрсөн доороо олон янзын эд баялагтай, өвөрмөц газрыг сонгосон байх жишээтэй.
Тухайлбал, Дэмчогийн хийдийн хажууд Оюутолгой байна. Зүүнбаянд түм түчигнэж, бум бужигнах цаг ирнэ гэсэн нь биелэсэн. Цагаан суваргад хоёр авдар мөнгө байгаа гэсэн нь эдүгээ зэсийн том орд байна. Ирээдүйн Сайншандыг ч хэлж л байсан.
Хамарын хийдийн орчимд мөн л газар дор нь ашигт малтмал, эрдэнэс бий. Хамар нэртэй, хойгуураа улаан элгэн хадтай, голоо дагасан их модтой, гал, ус, дайны аюулаас хамгаалагдсан, эрдэнэ нуусан газар. Буян их хурна гэж айлдсан байдаг. Керамикын ваар шаазангийн түүхий эд, циолит, гөлтгөнө, нефть хүртэл бий.
-Нөөцийг нь судалсан юм болов уу?
-Нүүрсний нөөц нь ямар байдаг талаар ерээд оны үед зохих хэмжээний судалгаа хийж байдаг. Манай аймгийн “Чандмань-Илч” компани хүртэл бага хэмжээний олборлолт хийж байсан. Би ойлгохдоо нүүрсний нарийн судал буй, энэ нь Хамарын хийд рүү ирээд доошоо гүнзгийрээд явчихаж байгаа юм уу гэсэн бодол төрсөн.
Шамбалын орон
-Хүн зоны оюуны орон зайд хүрч, түүх дурсгалын, оюун сэтгэлгээний өв болсон Хамарын хийдийн газар орныг гаднын компанид лиценз хэлбэрээр өгчихсөн гэдгийг та хэзээ мэдэв?
-Энэ цагийн хамгийн үнэ цэнэтэй зүйл нь мөнгө болчихож. Хүннүгийн дурсгал хүртэл уул уурхайн хөлд үрэгдэх аюул нүүрлэж л байна. Үүн шиг хэзээ нэгэн цагт Хамарын хийд орныг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ дээ гэж мэдэж байсан.
Монгол орны аль өөдтэй газар бүрийг компаниуд тусгай зөвшөөрөл нэрийн дор аваад эхэлсэн үеэс түүхт дурсгалын газраа хамгаалалтад авахгүй бол болохгүй нь гэдэг аюул, сэрэмж надад үргэлж бодогддог байлаа. Газар орноо ашиг хонжоо хайгчдаас угтуулж хамгаалах ёстой гэсэн бодол байсан.
Түүхэн дурсгалт газар, эд өлгийн зүйлсээ хамгаалахын тулд өөрөө ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллах нь зүйтэй гэж бодоод нутгийнхныхаа дэмжлэгийг хүлээж төлөөлөгч болж байсан.
Анх Хамарын хийд орчмыг тусгай хамгаалалтад аваад дараа нь 2009 онд өргөтгөж Хашаатын говийг оруулаад тусгай хамгаалалтад оруулсан. Ашигт малтмалын газрын хүмүүстэй өөрөө хувиараа очиж уулзаж л явлаа.
Хамарын хийд орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим компанийн захирал нартай ам муруйж ч явсан. Хэд хэдэн лиценз байсныг цуцлуулж аймгийн ИТХ-ын шийдвэрээр 40 гаруй мянган га газрыг 2014 онд аймгийн тусгай хамгаалалтад оруулж батлуулж байсан юм.
-Уг газарт “Даблью Эс Жи Эл” гэх Хятадын компани тусгай зөвшөөрөл эзэмшиж буй төдийгүй хэдхэн хоногийн өмнө байр сууц, машин техниктэйгээ ирээд ухахыг завдсан. Үйл ажиллагааг нь аймаг орноос шаардлага тавьж зогсоосон ч гэлээ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байгаа?
-Энэ газар хүмүүсийн нүдээр улаан элгэн хадтай ердийн газар юм шиг харагддаг байж болох ч цаанаа үгүй. Хэрэв үүнийг даваад газар орныг ухаад үзэг л дээ.Тэгээд гарах сөрөг үр дагавар нь ямар байхыг өөрсдөө хараг.
Мэдсээр байж халдаж ирж байгаа бол мөнгө төгрөгийн явдалдаа гаршчихсан хүмүүс юм байна гэж ойлгоно. Тийм учраас би тэр хүмүүстэй хэрүүл хийе гэсэн бодолгүй байгаа. Хийсэн буруу үйлийнхээ горыг амсдаг л юм.
Мөнгө хөөсөн хүмүүс өчүүхэн зүйлдээ орооцолдож, дэнгийн галд эргэлдсээр байгаад шатчихдаг эрвээхий шиг байдаг. Би хийх ёстой зүйлээ хийсэн. Дээрээс нь манай ард иргэд, монголын зон олон энэ шүтээн болсон газар орныг ухаж төнхөхийг зөвшөөрөхгүй л болов уу.
Буруу үйл хийгээд горийг нь амссан тохиолдол олон байдаг. Гэхдээ манай нутгийнхан биш. Үүнийг би яриад яахав.
-Хамарын хийд орчмын газрыг ухах нь гэсэн чимээ сонсоод эх орны өнцөг булан бүрээс л хүмүүс дургүйцлээ илэрхийлсэн. Танд ч бас мэдрэгдсэн байх? Тань руу хүмүүс холбогдож асууж байна уу?
-Хүмүүс холбогдож байгаа. Тэр тусмаа гадаадынхан холбогдож байна. Хамарын хийдэд юу болоод байгаа тухай асууж, санаа зовж байгаагаа илэрхийлсэн.
Шведээс Хамарын хийдэд ирээд 108 хоног бясалгал үйлдээд явсан хүн нутагтаа Данзанравжаа гэсэн клуб байгуулж хүмүүсийг урьж хутагтын бүтээл туурвил, ялангуяа нууц тарнийн тухай ярьж хэлэлцдэг байх жишээтэй.
АНУ-д нэг санваартан Данзанравжаа хутагтын бүтээл туурвилын тухай хурал цуглаан зохион байгуулдаг. Германд буй миний герман шавь “Саранхөхөө” жүжгийг монгол хэлнээс герман хэл рүү орчуулж Дрезден хотод тоглож үзүүлсэн байдаг. Үүнээс гадна бүтээл туурвилыг судалдаг судлаач эрдэмтэд гэвэл улс улсаар нь жагсааж болох тоо гарна.
-Ноён хутагт Хамарын хийдэд “Саран хөхөөний намтар” жүжгээ тоглуулж байсан нь Монголын театр урлагийн анхны эх үндсийг тавьсан гэж үздэг?
-Хутагт маань ганцхан яруу найрагч байгаагүй жүжгийн зохиол бичиж Хамарын хийдэд анх удаагаа жүжиг найруулан тоглуулж олны хүртээл болгосон байдаг. Гадаад, дотоодын эрдэмтдийн хэлснээр Монголын анхны театрын эх үндэс, нүүдлийн театр байсан гэдэг.
Анхны театр байгуулагдсан гэдгээрээ Хамарын хийд Монголын түүх соёлын үнэт өв мөн гэдгийг баталж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл монголын театр урлагийн үндсийг тавьж байсан газар. Монголын соёл урлагийн үүх түүхийг яръя гэвэл Хамарын хийдээс эхэлнэ.
Үзэгчгүйгээр, өөрөөр хэлбэл нээлттэй тэнгэрийн дор, сахиус шүтээн газар оронд зориулан тоглодог байсан.
-Монголын театр урлагийн нэрт мастерууд Хамарын хийдэд ирж анхны нүүдлийн театр байсан газар хүндэтгэл үзүүлж байсан?
-Драммын театрынхан, Морин хуурын чуулгынхан ирж л байлаа. Тэр байтугай гадаадын хамтлаг дуучид ч ирж л байсан.
-Хамарын хийд, орчимд агуйд нямба бясалгал хийхээр хүмүүс ирж байна уу?
-Хамарын хийдийн агуйд Шведийн нэг хүн ирж 108 хоног бясалгал үйлдээд явж байсан. Тэр хүн "Хэрэв би үхвэл намайг миний даатгалаар оршуулаарай" гээд даатгалын дэвтрээ надад өгчихөж байгаа юм. АНУ-ын нэгэн тэрбумтны 18 орчим настай охин дүн өвлийн хүйтэнд ирээд агуйд баясалгал хийнэ гэсэн.
”Өвлийн дүн хүйтнээр ийм жоохон охин яаж бясалгал хийх нь вэ” гэхэд “Би бүгдийг судалсан, гуравхан хононо.Надад довтолж мэдэх чоно, бас хүн байна. Хэрэв надад аюул учирвал хамгийн ойрын буюу Үзбекийн эндээс зэвсэгт хүчний хүмүүс хамгаалахаар ирнэ.
Та битгий санаа зовоорой” гээд бясалгалаа хийчихээд буцсан. Мэдээж хэрэг дотроосоо халдаг, аюулгүй байдлыг хангасан майхан савтай ирсэн байна билээ.
-Хийд орон газартай холбоотой хувь хүнд тохиолдсон сонин содон үйл явдал хэр байдаг бол?
-Олон жишээ бий. Шамбалын орныг нээх үед надтай хамт ажиллаж байсан хүний дүү гэнэт алга болчихсон. Цаг агаар маш их халуун байсан.Тав хоногийн дараа олдсон. “Яав, юу болов” гэж асуухад “Би нэлийсэн ногоон орчин руу орчихсон.
Ус, мэлхийнүүд ихтэй" гэх зэргээр ярьсан. Итали, Испанийн хэсэг залуу ирж бясалгал хийхдээ бас нэгэн тийм сонин орон газар руу орчихсон гэж ярьж байсан нь хэвлэлд гарсан байдаг. Гэхдээ бид цаад нууц юмыг нь сонирхохгүй л байгаа.
Миний багад Төмөр замын техникумд сурч байсан Төмөрийн Дашбалдан гэдэг хамаатны ах Хамарын хийдэд буй гэр лүүгээ явж байгаад Шамбалын орны хэсэг рүү ороод сонин байдалд орчихсон. Бараг хүний өвдгөөр татах хэмжээний жижиг морь мал явж байгаатай тааралдсан, бас нас барсан ээж нь хүртэл тааралдсан гэж ярьсан.
Тэгээд хэд хоног өвдсөн. Тийм учраас тэр хавийн газрыг ер бусын үзэгдэл оронтой гэдэг. Дараа нь тэр хүн гайхалтай яруу найрагч болсон. Доктор Л.Хүрэлбаатар гуай тэр хүнийг авьяаслаг яруу найрагч гэж дуу алдсан байдаг. Тэгэхээр энэ газрын үзэгдэл орчныг шинжлэх ухаан тайлаагүй л байна.
-Таны хэлснээр үнэ цэнэтэй зүйлс нь мөнгө болчихсон хүмүүст түүхэн дурсгалт газар, соёлын үнэт зүйлсийг сэхээрч ойлгох тэнхээ байх болов уу?
Энэ цагт түүх, эх орон, хил хязгаар гэхээсээ илүү үнэ цэнэтэй зүйлс нь мөнгө болчихсон учир мөн л энэ өв соёлоо хамгаалах, авч үлдэх тэмцэл үргэлжилж байна.
Энэ тэмцэл нь өгөршүүлээд үгүй хийчихгүй байхын төлөө, ашиг хонжоо хайгчдын гарт үрэгдүүлэхгүйн төлөө, хулгайн гараар оруулчихгүйн төлөө үргэлжилж буй.Үүгээр дамжуулж эх оронч үзлийг буй болгох, эх орноороо, бичиг соёлоороо бахархах гээд олон зүйлсийг хойч үедээ мэдрүүлэх, ойлгуулахын төлөө явж байгаа.
Энэ цаг үе хэдийгээр хатуу ч өв соёлоо хайрладаг мэдэрдэг ойлгодог хүмүүсийнхээ дэмээр үл хөдлөх дурсгалуудыг сэргээж олны хүртээл болгож байгаа ухаантай. Монголын анхны театр байгуулагдсан, Монголын аугаа их хүн Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд шүү дээ.
Энэ их өв соёлд халдаж чадахгүй л болов уу. Мөн ижийтэй хүн болгоны шүтдэг Мөөм овоо байна.
-Бид дотроо нэг тийм бужигнасан улс болчихлоо. Төр улсыг залж залуурдаж буй хүмүүс нь хоорондоо хэмлэлдээд л?
-Хутагт хэлсэн байдаг. Энд миний гэр бий. Энүүхэн урд Кунзийн гэр буй. Гэрээ буулгаад кунзийн гэрт орвол нанхиадаар ярих болно шүү гэж хэлсэн. Хутагт ирээдүйг харж хэлсэн байгаа биз.
Тэр үед манай хил урдуур Цагаан хэрмийн хавьцаа байсан. 1960-аад оны үед хил тогтооход Хутагтын байгуулсан хийд орчмын урдхан талаар тогтоож байсан. Тэгэхээр Кунзийн гэр энүүхэнд ирсэн нь үнэн байгаа биз.
Монгол хүн гэрээ унагааж ч болно, буулгаж ч болно, буцаагаад барьж байгаарай гэж хэлсэн. Миний энэ хийд тал тоосгогүй болтлоо балрах цаг ирнэ. Шашир довны энгэрт улаан цагаан хувцастай хүмүүс цугларч дахин байгуулна.
Үүнээс цаашаа өнөд оршино гэж хэлсэн. Энэ үйл явдал яг л давтагдсан. Балрах цаг ч ирсэн л дээ. 1930-аад оны үед тал тоосгогүй болтлоо сүйрсэн. Монголчууд ямар нэгэн соёлд суралцахаараа дороос нь эхлээд оргилд нь хүрч шимийг нь авч чаддаг хүмүүс юм.
Тийм учраас хятад, манжууд монголчуудаас их айдаг, эмээдэг, болгоомжилдог байсан тул монголчуудыг харанхуй бүдүүлэг байдалд байлгах, даран нухчих оролдлого байнга хийдэг байжээ. Үүний нэг жишээ бол Ноён хутагтын өв соёл юм даа.
-Айл бүхэн баян, улс орон бэл бэнчинтэй байж болно оо. Гэхдээ өв соёлгүй, түүхэн дурсгалгүй, бахархах бишрэх юмгүй улс орон юутай ч байгаад нэмэргүй гэж таны хэлснийг сонсож байлаа. Гэтэл бид үнэт зүйлсээ гээгээд зөвхөн ашиг хонжоо олох, материаллаг эд зүйлсийн талаар хөөцөлдөх болж?
Сайн цаг ирнэ гэж горьдолтгүй. Сайн цагийг хүмүүс өөрсдөө бий болгох учиртай гэдэг. Миний үзэл бодлоор монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн улсыг удирдах ёстой.
Тэр удирдагч багаасаа бэлтгэгдэх ёстой. Наймаачин хүн төрийг удирдаж болохгүй. Наймаа хийж явсан хүмүүс төрд очоод дахиад л наймаагаа хийнэ.
Газрыг нь хуваагаад лиценз нэрээр зарна. Тийм учраас эх орон гэж зүрх нь цохилдог, эх орныхоо үнэ цэнийг мэддэг, монгол улсын язгуур эрх ашгийг дээдэлдэг, ойлгодог хүн төр засагт байж үг дуугарч байвал хэрэгтэй болов уу.
Миний үзэл бодол үндсэрхэг талдаа. Гэхдээ хөгжил дэвшлийг боогдуулаад, харийн хүнийг үзэн яддаг үзэлтэй хүн биш. Миний багын амьдрал бол энэ өв соёлоо авч үлдэхийн төлөөх тэмцэл байсан.
Үргэлжлэл бий...
З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан |
- Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
2021-01-29 13:59:14
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 15033 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11791 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9110 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7257 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4723 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4558 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4556 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4111 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3975 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3842 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3673 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3378 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3293 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3252 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2963 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2686 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2645 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2610 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2558 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2556 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2517 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2516 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2488 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2474 удаа үзсэн байна
- Манаач багш 2430 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2412 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2365 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2312 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2294 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2178 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2161 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2155 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2126 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2119 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2106 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2090 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2084 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2027 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1979 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих