
Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.
Сайншанд хотоос зүүн зүгт саахалтын зайтай довтолгож морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд өөд уруугүй холхино.
Аварга дугуйнаас үсэрсэн шороо тэнгэрт хөөрч хээрийн салхитай дэгдэн сарних. Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, БХЯ-ны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ.
Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай
Төмөр зам дээгүүр барьж буй бетонон гүүр 16 метрийн урттай бөгөөд гүйцэтгэл 70 гаруй хувьтай. Гүүр нь газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах болон босоо тэнхлэгийн төв магистрал замтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.
Харин доогуур нь нефть үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна.
Хүнд даацын тусгай зориулалтын авто зам
Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм. Замыг БХЯ-ны 7780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол,
1.Тооцоот хурд 60 км/цаг
2.Гол зам 16.36 км
3.Авто зогсоолын талбай 350 метр
4.Салаа зам 743 метр
5.Далангийн өргөн 15 метр зэрэг тоон үзүүлэлтийг албаныхан өгсөн. Авто замын хучилт нь таван см дунд ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөжээ.
Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж болон тоноглол нь асфальт бетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе зэргээс бүтнэ.
Төмөр замыг долдугаар сард хүлээлгэн өгнө
Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна.Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай, урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай.
Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж. Төмөр замын бүтээн байгуулалтыг дэргэдээс нь цухас ажиглалаа.
Өргөгч кранаар буулгаж байгаа урт төмөр дээр холбосон бетон дэрийг мэргэжилтнүүд “Үе” гэж нэрлэнэ.Үүнийг УБТЗ-ын Зам засварын машин станцын Салхитын өртөө дахь Үе угсардаг баазад угсарч тусгай зориулалтын вагоноор тээвэрлэж авчирдаг.
Дараа нь мөн л тусгай зориулалтын өргөгч кранаар ачиж тусгайлан бэлтгэсэн ул шороо дээгүүр суурилуулна. Үүний дараа бетон дэр доогуур болон завсраар шороо асгаж “ВПО” гэх машинаар дагтаршуулж нягтруулдаг.
“Энэ зам дээр галт тэрэг 80 км цагийн хурдтай явна. Үе буюу хавтан нь 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй, 46 ширхэг бетон дэртэй. Нэг км-т 1840 ширхэг бетон дэр орохоор тооцоолсон.
Төмөр замын модон болон бетон үе зөөхөд зориулагдсан “УСО” гэдэг вагоноор 10 удаагийн зөөлтөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км замыг барьж дуусгана. Нэг удаа 6.3 км шинэ үе ачих боломжтой.
Төмөр Замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байна.Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 23-ныг хүртэл гүйцэтгэж долдугаар сарын 01-н гэхэд ашиглалтад оруулна.
УБТЗ-ын Их засварын цуваа нь хүн амьдрах нөхцлийг бүрдүүлсэн сууцны вагонуудтай. Дотор нь вагон ресторан, вагон клуб, халуун ус, интернэт гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн бүх зүйлүүд байдаг гэж УБТЗ-ын Зам засварын машин станцын орлогч дарга Т.Пунцаг ярив.
Замчид бетон үе тавьсаны дараах төмөр замын нарийн засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.Үеүүдийг хооронд холбох, хадах, эрэг шургийг чангалах, дэрийг тохируулах зэрэг ажил чимхлүүр бөгөөд нарийн юм. Замын ажлын бэхэлгээг Английн “ПОНДРОЛ” гэх стандарт бэхэлгээгээр тавьж байгааг албаныхан онцолсон.
Төмөр зам 1520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Нэг вагон дөрвөн гол буюу дөрвөн дугуйтай. Нэг гол 23.5 тонн ачаа даадаг бол нэг вагон нийт 93.5 тонн ачаа даах боломжтой аж.
Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн. Дашрамд дурдахад УБТЗ модон дэрээс татгалзаж байгаа бөгөөд эдүгээ модон дэртэй 400 гаруй км замыг бетон дэрээр үе шаттай солихоор ажиллаж байгааг дуулгав.
Өртөөний барилгыг сүндэрлүүлж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна Өртөө нь блочный маягийн релен цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглогдсон байх бөгөөд Сайншанд өртөөтэй оптик шилэн кабелийн шугамаар холбогдоно. Энд мөн л арваад хүний ажлын байр бий болно.
Дээрх бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажлын байраар хангажээ. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн худадан авалт хийжээ.
Барилгын бетон зуурмаг, хэв хашмал хийгээд цемент, хайрга зэрэг бусад барилгын материалыг худалдан авсан бол хоол хүнс, ахуйн бараа материалыг ч орон нутгаас чадахаараа хангасан аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татсан харагдана.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 59 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын “Экпорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тогтож, 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувийн төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргаж, улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулжээ.
Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 143 дугаар тогтоолоор “Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр, чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, ажил, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-нь “Аи Си Ти-Сайн консалтинг” ХХК-тай түншлэл байгуулж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Тэгвэл орон нутгаас үйлдвэрийн байгууламжийн эхний шат болох дэд бүтцийн ажлыг явцад улсын хэрэгцээнд авсан 150 га газар нь Монгол Улсын хууль стандартад нийцэхгүй байгаа мөн үйлдвэрийг цаашид өргөтгөх хэрэгцээг тооцож судалгаа хийсний үндсэн дээрх газрыг 404 га буюу 254 га-гаар нэмэгдүүлэх саналыг дөрөвдүгээр сарын 08-ны аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн оруулж батлуулжээ.
Дорноговь аймаг байгуулагдсан түүхэн нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ
Ирээдүйд сүндэрлэх үйлдвэрийн эргэн тойрон хийгээд алт эрдэнэсийн нэрээр нэрлэсэн энэ газар орны үүх түүх онцлог зүйлсүүд сонирхол татах.
Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ.
Их хуралд 23 сумаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.
Их хурал аймгийн байгуулалтын түр хороог татан буулгаж, аймгийн яамыг байгуулснаар Монгол орны зүүн өмнөд хязгаар нутагт Дорноговь аймаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй Хаяа Cайн- Уснаас аймгийн төвийг 70-н тэмээн хөсгөөр нүүлгэн тэр үеийн Их дулаан уулын хошууны төв байсан Далай Сайншанд худгийн дэргэд төвлөрүүлсэн тухай сударт тэмдэглэсэн байна.
Эдүгээ үйлдвэр барих газар Алтанширээ сумын Хаяа баг. Урд дэнж дээр 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк” ажиллаж буй. Харин хойд хэсэг Сайн-Усны говьд газрын гүнээс ус оргилж байдаг бол Бор хөөврийн говь хэмээх усны арвин нөөц бас л энд буй. Энд усны арвин их нөөц буйг гидрогеологийн шинжлэх ухаан нотолсон бол үүнээс өмнө XVIII зуунд говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа “Хөлгүй их устай газар байна, бум олныг ундаалах юм” гэж шинжсэн яриа нутгийнхны амнаас ам дамжин үлджээ.
Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу хэмээх энэ суманд нэгэн үед Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дууч аж төрж, Хондогын 2О босоо гэх бөхчүүд нь наадам чимж байжээ.
Номч мэргэнээрээ алдартай гэвш Анги Шагдарын гэрийн буурь мөн л энэ суманд байх. Алтанширээ сумын “Саруул зам” нэгдлээс Д.Наваан–Осор анх БНМАУ-ын аварга малчин болсон бол сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Д.Даваасамбуу хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг.
Энэ нутгаас хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Намжилзав, Б.Чимэд, эрдэмтэн Л.Нацагдорж, ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б, Догмид, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян, Ш.Гүрбазар, А.Шартолгой, гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, хүний гавьяат эмч Б.Хэнмэдэхэв нарын олон сайчууд төржээ.
Эдүгээ Алтанширээ сум шинэ үеийн хөгжлийг түүчээлж газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор түүхийн хуудсыг зузаалж байна. Дорнодоос татах нефть хоолой хийгээд төмөр зам, авто замын хос хөдөлгүүр бүхий дэд бүтцийн ашигтай байршил нь Алтанширээ сумыг хүнд үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх боломж олгож буй.
Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ |
- Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
2021-01-29 13:59:14
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 15033 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11791 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9111 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7257 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4723 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4558 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4556 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4111 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3975 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3842 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3673 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3378 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3293 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3252 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2964 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2686 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2646 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2611 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2558 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2556 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2517 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2516 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2488 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2474 удаа үзсэн байна
- Манаач багш 2430 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2412 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2365 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2312 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2294 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2178 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2161 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2155 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2126 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2119 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2106 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2090 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2084 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2027 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1979 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих