
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог
Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг
Хайр харамсал, гомдол цөхрөлөө дотогшоо залгилж
Халааснаасаа янжуур гарган асаагаад ажил руугаа би алхдаг
Хүзүүний ороолт шанхны үсийг салхины мэдэлд өгөөд
Хөлхөх олны урсгал сөрөн уйтгарын завь сэлүүрдэхэд
Богд уулын зүүн сугаар галт тэрэг
Бодлыг минь тээгээд махирлан тахирлаж оддог
Шар навчис хөлөөр хөглөрч, цасны будан татахад
Шаналгаа зовлонгоо би бусадтай хуваалцмаар санагддаг
Гэргийтэйгээ орчлонгийн жамыг ярилцан үүр цайлгамаар байдаг
Гэмгүйхэн тоглох хүүдээ өвөөг нь яриад уйлмаар болдог
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд...
Би Ээгийгийн энэ шүлгийг унших их дуртай. Дурлан дурлан уншдаг хэрнээ учиргүй гунигтай болчихдог.
Энэ шүлэг намайг Улаанбаатарын вокзалын цементэн тавцан дээр орь ганцаар Сайншанд руу хөдөлж буй галт тэрэгний сүүлийн цувааны араас ямар ч итгэл найдваргүй нүдээр гуниг харуусал дүүрэн харж зогсоо шиг дүрслэлд унагадаг. Хамгийн хэцүү нь тэр л агшинд аавыгаа ямар их үгүйлж байгаагаа шаналантайгаар мэдэрдэг.
Хэдий олон жил өнгөрсөн ч цоолдож болдоггүй сэтгэлийн шарх сэдэрч уйлья уйлж болохгүй, тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх үү гэсэн шиг ганц нулимс хацар даган урсах өдөр хоног цөөнгүй таарчээ. Түүний шүлэг дотроос үүн шиг гунигтай нь үгүй байх. Магадгүй надад илүү ойр туссанаас тэгж ч санагддаг байж ч мэдэх. Миний хэлэх гээд мунгинаж явсныг Ээгий ингэж бичсэн байдаг юм. Тэр үед аав минь үгүй, Ээгий маань хажуу дэргэд байлаа.
А.Эрдэнэ-Очирыг би хэзээ анх олж харснаа сайн санадаггүй юм. Нэг нутаг усны хүүхдүүд болохоор бараа бараагаа харж явсаар таньдаг болсон хэрэг юм болов уу даа. Ээгий нэгэнтээ Ц.Бандихүү ахад зориулж бичсэн “Бүрдэнэ булгийн чулуу” дурсамждаа, “...Би Аймгийн Утга зохиолын нэгдэл дээр очдог болчихсон, бас ангийнхаа Г.Мөнхцэцэг, Ш.Энхбаяр хоёроо “уруу татчихсан”, хэрэндээ өнөржөөд байв. Н.Эрдэнэбилиг ах, Ц.Бандихүү ах хоёр маань бас дороо залуу цэрэгтэй, Ж.Заяабаатар гэдэг сэтгүүлчтэй болсон байв.
Сониндоо “Сурагчийн үзгээр” гэдэг булан нээж биднээр хөтлүүлэх юм гэнэ. Хоёрдугаар сургуулиас Б.Туул гэдэг охин ч ирэх болов. Бид тэднийг их зовоосон доо. Маш их засуулна. Дахин дахин явуулдагсан...” хэмээн бичсэн байж билээ.
Ээгий миний мэдэхээр хэзээний биеэрхүү, том хүн шиг яриа хэлээтэй хүүхэд байсан. Бид хоёр нэг үеийн хоёр. Ээгий аймгийн төвийн нэгдүгээр сургуулийнх, би хоёрдугаар сургуулийнх. Бараа бараагаа харалцаж явсаар бид ахлах ангид оров.
Тэр үед А.Эрдэнэ-Очир, Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг гурав маань номоо гаргаж, улс аймгийн чанартай уралдаан тэмцээнд өнгөлж маниасаа тасраад явчихав. Тун удалгүй бид сургуулиа дүүргэж, тус тусын замаа хөөв. Ээгий энэ тухайд мөнөөх дурсамжиндаа, “... Г.Мөнхцэцэг бид хоёр УБИС-ийн Утга зохиолын, Ш.Энхбаяр, Б.Туул хоёр маань МУИС-ийн Сэтгүүлчийн ангид орсоноор бүр ч илүү жинхэнэ мэргэжил болоод сэтгэл зүрхний халуун ам бүлийнхэн болцгоосон доо...” хэмээн бичсэн байдаг юм.
Оюутны он жилүүд жирэлзэн өнгөрч, би ч нутагтаа буцаж ирээд мэргэжлээрээ ажиллах болов. Тэр үеэс бидний нөхөрлөл улам гүнзгийрч билээ. Тэр үед аймгийн төвд гарын арван хуруунд багтах хэдхэн сэтгүүлчтэй. Л.Эрдэнэбат ах маань Монголын радиогийн орон нутаг дахь сурвалжлагч, А.Эрдэнэ-Очир, Ш.Энхбаяр, Х.Буян-Өлзий гурав хувийн сониндоо, яруу найрагч А.Байгалмаа бид хоёр аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэвлэлд гээд бүгд тус тусдаа ажил албатай ч амь нэгтэй байлаа.
Одоогийн хэллэгээр бол нэг франк юм даа. Намайг анх ажилд ороход манай ажил аймгийн намын хорооны хоёр давхарт байрладаг байлаа. Чөлөө зав олдвол намын хорооны байрны гадаах сандал дээр сууж их ч инээлдсэн дээ. Хожим нь Ээгий, Буянаа, Энхээ гурвынхаа ажлын байранд очиж мөн их давтсаан. Өөрсдийгөө ч их явуулна, бусдыг ч их шоглоно.
Аймгийнхаа хэдэн дарга нарыг оролцуулаад онигоо зохиочихсон, дор бүр нь нэр өгчихсөн. Өнөөхөө өдөр бүр нэмсээр, нөгөөх нь амьтан хүний чихэнд хүрч, зарим нь “Надад ямар нэр өгч үү” гэчихсэн сурж яваа сонсогддогсон. “Энэ ажил”-д Ээгий их чухал оролцоотой. Найгүй шооч шүү дээ. Нэг инээхээр нулимсаа гартал инээнэ. “Яана гэнэ ээ” гээд дөхөж суугаад ирэхээрээ “онгод” орж байгаа нь тэр. Ээгий их шооч ч гэлээ тийм хорон, бусдыг давах гэсэн, доромж өнгө аястай ярьдаггүй байсан. Тиймээс ч Ээгийд хүмүүс их хайртай, дотносож нөхөрлөж их дуртай, түүний ёжлол-ухаарал зэрэгцсэн яриаг хүмүүс их таатай хүлээж авдаг байсан нь сонин юм шүү.
Сайншандын гудамжийг их олон удаа метрлэсэн дээ бид хэд. Бид хэд гэдэгт дээр нэр гарсан хэдээс гадна Н.Мөнхсүх /Санхүүч/, Б.Сийлэгмаа /Шүүгч/, Д.Хүрэлтогоо /Их эмч/ гээд нэрлэвэл олон найз нөхөд бий. Дээр нь Ээгийгийн маань эхнэр Ч.Энхжаргал байна. Хэдүүл нийлээд дарвиж явахад араас нь утасдана, уурлаж хашгирна, хардаж сэрдэнэ гэж мэддэггүй амар амгалангийн туйл болсон амьтан байж билээ.
Манай Буянаа /“Ийгл телевизийн зураглаач агсан Х.Буян-Өлзий/-гийн маань ар тал Д.Өлзийжаргал ч тэр, ганц нэг таарахаараа “Танай франкцынхан тэгсэн гэх шив дээ” гэчихсэн хөхөрч угтдагсан.
Ээгий их олон найзтай. Бид бол жирийн нэг амьдрал ахуйд бие биенээ олж нөхөрлөсөн андууд. Шүлэг найраг харилцан дуудалцаж галуун хүзүүт тэвэрч, тасарч унаж паянгаа хутгаж явсан удаагүй билээ.
Нэг үеийн, сонирхол ижилтэй залуу хүмүүсийн нөхөрлөл ямар байдаг уу тийм л нэг энгийн үерхэл байсан. Хайрлаж дурлалцаж харц шидэлцэж явсан гэвэл бүр ч худал. Ямар нэг хар буруу санаагүй бие бие рүүгээ тэмүүлж нөхөрлөсөн тэр он жилүүдийг эргэн дурсахад сайхан цаг үе мөн чиг олон.
Тэр үед Ээгий хэзээ завандаа шүлэг найргаа бичдэг байсан юм бүү мэд. Өдөржин шахуу хамтдаа байх ч шүлэг бичиж байна гэж сүр үзүүлж бичиг цаас өвөртөлж явсныг нь нэг ч санадаггүй ээ. Үдэш оройн цагаар сууж бичдэг байсан юм уу даа.
Ханилсан нөхрөө би
Халтирахад нь түлхэж явсангүй
Амьтны урдуур орж
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй
Аяа, миний аялагхан залуу нас минь гэж тэрээр нэгэнтээ бичжээ. Бид нэг тиймэрхүү, хэдэн хүн нийлээд он цагийн урсгалд хөвж явжээ.
Нэг хэсэг манай гурав орон нутгийн сонин гаргав аа. Нэг орой эхээ гаргах гэсэн хэвлэгч байдаггүй гэнэ. Би аймгийн Захиргаа орж албаны хэвлэгч аваачиж хэвлээд буцааж нууцаар тавьж явлаа.
Ээгий хоол хош нь оройтсон бололтой ”Сониноо зараад дугуй хуушуур аваад 100-гийн ундаагаар даруулаад ууна даа” гэхчихсэн инээж суусансан. Бүгд мэдэх, шил толь шиг сэдвийг алдаа мадаггүй бичихгүй бол ганц нэг санамсаргүй алдаанаас болж, бүгдийг нураах мэдэх ажил бол орон нутгийн сонины ажил байжээ.
Бид зуны нэг өдөр тал талаасаа цугларав. Уулзах шалтгаан гэхээр сүйдтэй юм байгаагүй санагдана. Хаанахын билээ нэг хутагт хувилгаан ирсэн гээд яриа хөөрөө авах далимаар уулзалдаж байгаа нь тэр.
Тэндээс бөөнөөрөө гарч аймгийн танктай овооны ард хоёр такси дүүрэн хүн буув. Овооны жаахан ховил тааруулж сөөлжиж суугаад Н.Мөнхсүх рүүгээ төрсөн өдрийн мэндчилгээ хүргэв. Тэр үед Н.Мөнхсүх Замын-Үүд ажлаар явчихсан, гар утас дөнгөж нэвтэрчихсэн, бөөн ярихын хорхой, ээлж ээлжээр сэтгэлийн үгээ хэлж хэрдээ хөөр баяр болцгоож байж билээ.
Зуны нэг өдөр Ээгий хоёул аймгийн холбоо хавьд алхаж явахдаа “Чи наад үс гэзгээ халимаг болгож болдоггүй юм уу, яруу найрагч гэхээр л ийм үстэй байх ёстой юм уу” гэтэл “Үгүй ээ, би нэг удаа замын хашлага дээр унаад, толгойгоо нүцгэлэлтгүй болсон хүн байгаа юм” гэж билээ. Ээгийд гэхдээ урт үс зохицдог байсан. Хааяа засуулаад өмнөхөөсөө арай богиносгочихно. Тэр нь нүдэнд их эвгүй харагддагсан.
Саяхны нэг удаа ийм нэг инээдтэй явдал болов. Ээгий том хүү Э.Цагаан-Уулынхаа зургийг нүүр номондоо оруулчихаж. Тэгэхээр нь би, “Уулаа хөгширвөл Ээгий шиг болох нь” гээд юу ч саналгүй сэтгэгдэл биччихэж.
Төд өдөлгүй Ээгий залгаж байна. “Чи намайг хөгширсөн гэнэ ээ” гэчихжээ. Хоёул баахан инээлдэв. Ядаж байхад тэр өдөр нь Ахмадын баяр буюу аравдугаар сарын нэгэн таардаг нь бас юу билээ дээ.
Хамгийн сүүлд би МОНЦАМЭ-гийнхээ ажлаа өгөөд урагш явах гээд байж байтал нэг үдэд залгаж байна. Хүний утасны дугаар асуусан шиг санагдана. Би хэллээ. “Найз нь ингээд явах гэж байна. Дараа түүгээр очвол хэл өгөөрэй” гэлээ. Ээгий “Зохиолчдын эвлэлийнхээ ойг аятайхан тэмдэглэчихвэл зав зайтай болчихно. Тэгэхээр танай тийш очно оо” гээд амжилт ерөөж байжээ.
Яруу найрагчид их адармаатай хүмүүс шүү. Хүмүүний амьдрал хийгээд гариг ертөнцийн ер болоод ер бус эгшин бүрийг танисан байдаг ч энгийн нүдээр харвал олонх нь ахуйдаа арчаагүй гэмээр хүмүүс байдаг. Ээгий мөн л нэг тийм ахуйд баригддаггүй, өнгө мөнгөнд автдаггүй, алдар нэрэнд мансуурдаггүй нэгэн байсан даа.
Ээгий гэж. Анх ямар байсан, тэр зангаараа л байгаад байдаг шижир алт шиг ховорхон нэгэн байж билээ. Он цагийг ухрааж бодсон ч урагшлуулж бодсон ч Ээгий нэг хэвэнд цутгасан шиг амьдарсан, бас амьдрах хүн байсаан. Тэр хүн байсаан. Тэр найраг, айраг, адуу, амьдралд хайртай нэгэн байсан.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч” шагналт, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир маань одоо тэнгэрт оджээ. Лав аавтай маань хамт хуучилж суугаа болов уу.
Цаадах чинь настай хүнийг их хүндэлдэг, энэ тал дээр сүрхий ёсч. Бодвол монгол хүний тулхтай зангаар буурьтайхан хөөрөлдөж суугаа биз ээ.
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... |
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны онцлох ажил
2021-01-19 14:03:33
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14953 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11061 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9082 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7228 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4689 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4533 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4524 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4071 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3897 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3781 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3602 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3315 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3280 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3202 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2913 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2656 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2576 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2552 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2525 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2483 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2466 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2458 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2428 удаа үзсэн байна
- Манаач багш 2397 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2370 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2323 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2268 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2265 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2162 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2143 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2125 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2104 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2067 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2059 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2054 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2050 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2011 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 2005 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1949 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих