ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-18
Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53

Энэ оны 12 дугаар сарын 10-ны байдлаар Дорноговь аймагт гадны аймгийн 295 өрхийн 295,6 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Тодруулбал Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор,  Төв, Өмнөговь, Сүхбаатар  аймгийн малчид нутаглаад байгаа юм.

Бэлчээрийн даацын судалгаагаар өвөлжих, хаваржих боломжит малын тоо хонин толгойд шилжүүлснээр 187,5 мянган толгойгоор хэтэрсэн.

Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Сайхандулаан, Эрдэнэ, Замын-Үүд зэрэг суманд 0,0-3,0 мм цас орж, нийт нутгаар 1-8 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.



Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0