
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, МЗЭ-ийн "Утга зохиолын төлөө" шагналт, Дорноговийн зохиолчдын "Хурмаст тэнгэр" төвийн гишүүн яруу найрагч Д.Бямбажав БНХАУ-ын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нутаг Мандал гацааны сүлд дууг зохиожээ.
Хатанбулаг сумын Ханги боомт цаахантай орших Мандал гацааны Мандал боомттой хил залгаа учир хоёр улсын иргэд, соёл боловсролын салбарынхан цугларч, хоорондоо танилцан яруу найргийн уншлага хийж, бүтээл туурвилаа ярилцдаг байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Мандал гацааны уран бүтээлч Б.Буяндүүрэн гэх дуучин залуу түүнд нутгийнхаа сүлд дуу бүтээх санал тавьснаар “Мандалын цэнхэр хязгаар” дуу бүтсэн түүхтэй. Энэ дуу Мандал гацааны найр наадам болгоны эхлэл төгсгөлд байнга дуулагддаг аж.
Мөн Дарханмуумянган холбоот хошууны Батхаалгын “Улаан мөчир” театр ч энэ дууг тайзнаа олонтаа эгшиглүүлжээ. Мөн 2018 онд олон улсын фестивальд дуулагдсан байна.
Яруу найрагч Д.Бямбажав анхны яруу найргийн номоо “Цагаан урсгал” нэртэй 2004 онд хэвлүүлж байсан бол удаах бүтээлээ “Булга торгон зүйдэл” нэртэйгээр 2008 онд, “Оюут ганцхан” уран бүтээлийн номоо 2019 онд тус тус уншигчдын хүртээл болгосон байна.
Мөн 10 гаруй дуутай бөгөөд 2006 онд “Аялгуун бороо зүсэрсэн алтан нутгаа дуулья” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт олон түмэнд хүргэж байжээ.
Бямбажав найрагч сурагч ахуй наснаасаа эхлэн шүлэг бичиж яруу найргийн уралдаан тэмцээнд оролцож байр эзэлдэг нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ.
Тэрээр утга зохиолд ихээхэн дурлаж ном зохиол их уншихаас гадна захидал харилцаагаар олон хүнтэй харилцдаг байсан аж. Тэр тусмаа нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнтэй захидлаар харилцаж байсан дурсамж түүнд бий.
Захидал харилцааны 17 дугаар боть гэдэг номонд түүний захидал бүрэн эхээрээ байдаг аж. Нэрт зохиолч Дамдинсүрэн “Энэ хүүхэд утга зохиолд дуртай, авьяас билэгтэй арай өөр хүүхэд шүү” гэж утга зохиолын хүрээнийхэнд захьдаг байж. Уран зохиолын хичээл дээр онцоос өөр дүн авч үзээгүй тэрбээр хөдөөнөөс Улаанбаатар хотод оюутан болж очоод нэг өдөр долоогоос найман захидал хүлээж авсан удаа бий.
Ихэнх нь хайрын захиа төдийгүй захидлын эзэд нь голдуу хөдөөнийхөн байжээ. Захидлын харилцааны эзэн, утга зохиолд шимтэн дурлагч байсан түүнд ах дүү, найз нөхдөөс гадна, танихгүй хүнээс ч захидал ирдэг байсан гэх.
Нийтийн хоолны техникум төгссөний дараа яруу найргийн багш нь түүнийг хуучнаар УБДС-ийн утга зохиолын ангид оруулах байсан ч тэрээр нутаг руугаа явж нийтийн хоолны чиглэлээр ажилласнаас хойш ботгон буйлаатай говьдоо үнэнч байж, утга зохиол, найраг соёлыг үрийг хил дамнуулан түгээж, эдүгээг хүртэл нутагтаа сууж, уран бүтээлээ туурвисаар явна.
Нэрт зохиолчтой, захидлаар харилцаж байсан тэрбээр “Хамгийн гоё соёл бол захидал харилцаа. Үүгээр бичгийн соёлыг олж авахаас гадна бичиж туурвих, сэтгэх, бодох бясалгах чадвар суудаг. Уран цэцэн гоё үг байсангүй. Тэр үед хайртай дуртай гэдэг үгийг бараг бичдэггүй, хэлдэггүй байлаа“ хэмээн дурссан юм.
Мандалын цэнхэр хязгаар
Үүлэн зүмбэр хээтэй магнаг торгон хөндий минь
Үелзээ намуун салхитай маргад эрдэнийн өлгий еэ
Үйл заяа нэгтэй нутгийн олон түмэн минь
Үлгэр жаргаах дээдсийн өөжин бүүвэй эгшиг ээ
Ижий цэнхэр аялгуутай Мандалын сайхан нутаг минь
Эргээд ирдэг хүүдээ найрын дугараа сөгнөөстэй
Ижил заяа түших ботгон бор толгод минь
Эртний буурал түүхийн өлгий дэлгэх баринтаг аа
Зөөлөн шаргиа бороотой есөн хүслийн аргамжаа
Зөв нь илүү алдрайдаа цэцгэн сүлжээ дэлгээстэй
Жийжүү мөнгөн дөрөөтэй эцэг өвгөдийн голомт минь
Жиндээнэ үгүй сэтгэлийн сүүтэй мөнгөн завъяа даа
Яруу найрагч Д.Бямбажав өвөрлөгч нутгийн сүлд дууг бүтээжээ |
- Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
2021-01-14 13:36:59
- “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулжээ
2021-01-13 18:05:34
- Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2021-01-13 18:03:42
- Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ
2021-01-13 18:02:17
- Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ
2021-01-13 18:00:14
- Газрын тосны үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
2021-01-13 17:55:44
- Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа
2021-01-13 17:54:09
- “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ
2021-01-13 17:52:29
- Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
2021-01-13 17:49:46
- “Gobi challenge 2020” шоу нэвтрүүлэг нэгдүгээр сарын 09-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно
2021-01-08 17:42:47
- Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
2021-01-05 13:18:39
- Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ
2020-12-14 18:48:11
- ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ
2020-12-14 18:45:25
- Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
2020-12-14 18:43:53
- Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03
- Нийслэлээс 434 иргэнийг татан авлаа
2020-12-10 11:35:58
- Зорчигч тээврийн гурван автобусаар 120 иргэн Улаанбаатар руу хөдөллөө
2020-12-08 17:36:33
- Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 28 боллоо
2020-12-06 18:33:55
- Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03
- Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд 12 сарын 07-ноос эхлэн нутаг руугаа зорчино
2020-12-02 15:41:27
- Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана
2020-12-02 15:01:50
- Дорноговь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэртэй танилцана уу
2020-12-01 14:36:40
- ХӨСҮТ-д явуулсан 1500 гаруй шинжилгээний хариу гараагүй байна
2020-11-30 15:42:58
- Хөл хорионы дэглэмийг 11 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас эхлэн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Даланжаргал суманд бууруулна
2020-11-26 22:49:24
- Халдвар нэмэгдэж байгаа тул хөл хорионы дэглэмийг бууруулахгүй
2020-11-25 16:31:32
- Дорноговьд корона вирусний халдварын тохиолдол 17 болж нэмэгдлээ
2020-11-22 14:35:52
- Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдэж зургаа болов
2020-11-20 14:09:59
- Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06
- Дорноговь аймагт нийт 87 хүн тусгаарлалтад байна
2020-11-16 18:39:27
- Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41
- Амны хаалтаа байнга зүү!
2020-11-12 16:39:13
- Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30
- УОК: Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэж юу вэ?
2020-11-12 09:16:03
- Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05
- Сайншанд суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
2020-11-11 17:53:59
- Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43
- Зохиомол эрэлт, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулав
2020-11-11 14:18:41
- Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай
2020-11-09 15:14:38
- Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна
2020-11-09 14:56:09
- Бөөрний өвчнийг анагаадаг бүрдэнийн сувиллыг зориорой 14932 удаа үзсэн байна
- З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан 11040 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Ардчилсан намтай бус та бүхэнтэй хариуцлага ярина 9077 удаа үзсэн байна
- Монголын төр зүтгэсэн хүндээ халтай 7210 удаа үзсэн байна
- Газрын тосны эх орон Зүүнбаян 4678 удаа үзсэн байна
- Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно 4525 удаа үзсэн байна
- Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэнэ 4515 удаа үзсэн байна
- “Морин хуурын чуулга” Дорноговьд чуулахын учир 4057 удаа үзсэн байна
- Чингэс хааныг амилуулсан лааны тосон үзэсгэлэн Дорноговьчуудын хүртээл болов 3883 удаа үзсэн байна
- “Женко” Баттулгын тухай миний бодол 3770 удаа үзсэн байна
- Есдүгээр Ноён Хутагтыг тодруулсан түүх 3586 удаа үзсэн байна
- Сүлдэн хөх овоонд сүслэн залбирам уу 3303 удаа үзсэн байна
- Эрдэнэт хүний амийг аварлаа 3270 удаа үзсэн байна
- “Хатны булгийн нууц” нь домогт хатан Мандухайн үйл хэрэгтэй холбоотой гэв 3194 удаа үзсэн байна
- Б.Дэлгэрсайхан:Сандал суудалд дуртай хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж шинэ залуу боловсон хүчнийг дэмжинэ 2902 удаа үзсэн байна
- Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд... 2646 удаа үзсэн байна
- Дорноговь аймаг байгуулагдсан анхны нутагт нефтийн үйлдвэр сүндэрлэнэ 2563 удаа үзсэн байна
- Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав 2535 удаа үзсэн байна
- Н.Алдарбаяр:Ажлын хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхийн төлөө онцгой анхаарч ажилласан 2519 удаа үзсэн байна
- Нөхөн сэргээлтэд “Муу” дүн тавихын учир 2469 удаа үзсэн байна
- А.Хатансайхан: Юуг нь нуух вэ, бид урьд нь шүүмжилдэг байсан. Одоо шүүмжлүүлэх байр суурь дээр байгаа 2459 удаа үзсэн байна
- Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ 2448 удаа үзсэн байна
- Д.Батжаргал: Бүх ажил мэргэжлийг бизнес гэж үздэг тул бизнесийн удирдлага хамгийн чухал юм 2448 удаа үзсэн байна
- “Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна 2415 удаа үзсэн байна
- Манаач багш 2389 удаа үзсэн байна
- Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү? 2359 удаа үзсэн байна
- “Тэгш гудамж” сарын аянд идэвхтэй оролцоорой 2314 удаа үзсэн байна
- С.Түмэнбаяр: Шударгыг эрхэмлэж, үнэнийг хэлж, зөв байхын төлөө ажилладаг 2258 удаа үзсэн байна
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр” -т саналаа өгнө үү 2257 удаа үзсэн байна
- Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ 2157 удаа үзсэн байна
- Шөнөдөө бороо орно 2140 удаа үзсэн байна
- Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав 2117 удаа үзсэн байна
- Газрын хэвлийн баялаг буюу Дорноговьчуудын боломж 2100 удаа үзсэн байна
- Гомбосүрэн Эрдэнэхатан Сүгимура: Япон орны амжилтын нууц нь үнэнч хөдөлмөр 2060 удаа үзсэн байна
- Их хүмүүнээ танин мэдье 2049 удаа үзсэн байна
- Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл 2041 удаа үзсэн байна
- Дорноговийн залуус “МАК”-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа 2039 удаа үзсэн байна
- Шилдгийн шилдэг багшийг нэг өрөө байраар шагнав 2007 удаа үзсэн байна
- Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2 1998 удаа үзсэн байна
- Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ 1940 удаа үзсэн байна
Сэтгэгдэл бичих