ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-23
Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов
2020-11-11 17:07:43

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр захирамж гаргалаа.

Захирамжид Айраг, Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумын бүх шатны боловсролын байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сарын 11-ний 15.00 цагаас 11 дүгээр сарын 16-ныг дуустал түр зогсоохоор шийдвэрлэв.

Мөн дээрх хугацаанд сүм хийд, шашны байгууллагын олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, соёл урлаг, кинотеатр, спортын тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, жагсаал цуглаан, нийтийн үзвэр, үйлчилгээний газар (баар, караоке), цахим болон бүх төрлийн хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагаа, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Цар тахлын халдвар, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бодит мэдээллийг иргэдэд нэгдсэн байдлаар тогтмол хүргэх ажлыг зохион байгуулах, аж ахуй нэгж, байгууллагаар үйлчлүүлэгч болон ажилчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг хоёр цаг тутам хийх, үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр хоорондын зайг зохицуулж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгов.

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг холбогдох заавар, зөвлөмжийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, тусгайлан гаргасан дүрэм, журам, зааврыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мөрдүүлэхээр боллоо.

Бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, халдварт өвчний хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, цар тахлын талаарх сурталчилгааны ажлыг чанартай зохион байгуулж, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.



Засаг даргын шийдвэрээр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0