ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-18
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
2020-11-11 13:42:20

Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргалаа.

Мөн  “ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж олон нийтэд үйлчилдэг томоохон худалдааны төв, банк, ресторан, үйлчилгээний төвүүд халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулж амны хаалттай иргэдэд үйлчлэх талаар зөвлөмж чиглэл хүргүүллээ. Харин зөрчил гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болов.

Харин аймгаас Улаанбаатар хотын чиглэлд авто замын хөдөлгөөнийг хориогүй бөгөөд аймгийн бүх шатны сургалтын төв сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм.

Хөдөлгөөнт эргүүлээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд зорчиж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавих, Замын-Үүд-Эрээн хот хоорондын төмөр замын боомтоор тээвэрлэж байгаа ачаа, вагон хүлээлцэгч агент, машинист, ажилтны  хөдөлгөөнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах /Ковид-19/-ийн PCR шинжилгээнд хамруулах, Замын-Үүд боомтод хамгаалалтын бүс байгуулах, өвлийн нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах шийдвар гаргав.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан даалгаврыг үндэслэн гаднын аймгуудын отрын малыг сум орон нутагтаа нэмж оруулахгүй байх талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах чиглэл өглөө. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 11 дүгээр сарын эхний байдлаар Дорноговь аймийн нутагт гадны аймгийн 103 орчим мянган мал өвөлжих тооцоо байна. Гэвч энэ тоо нэмэгдэж магадгүй аж. “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг үргэлжлүүлэх, нийтийн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-д хариуцуулж ариутгал халдваргүйтгэлийн  ажлыг тогтмолжуулахаар болов.



Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0