ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-01-23
Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
2020-11-11 20:36:05

Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар Замын-Үүд сумаас импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа автомашинаас бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20.00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Учир нь корона вируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуг гарах хүртэлх хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.   



Замын-Үүдээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0