ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-04
Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа
2020-11-12 15:48:30

 Корона вирусний халдвараас урдьчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос улс орныг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 12-ны хуралдаанаар аймгийн хэмжээнд авто замын орох гарах хөдөлгөөнийг бүх цэгүүдэд түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа. Үүнд улс хот хооронд болон сумдын авто тээврийн хөдөлгөөн орно.

Хил залгаа аймгууд  өөрийн нутагт дээрх авто тээврийн хөдөлгөөнийг мөн тодорхой хугацаанд хаасан тул буруу замаар хаа нэг газраар явж хөдөлгөөнд оролцоно гэдэг ойлголт байхгүй. Хэрэв дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг аймгийн Цагдаагийн газрын даргаУ.Мөнхсансар анхааруулсан юм. Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр 11 дүгээр сарын  17-ны 06.00 цаг хүртэл хэрэгжих аж.

Корона вируст халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хоёр хүн Замын-Үүдэд тусгаарлагдсан бөгөөд PCR шинжилгээний хариуггаар сөрөг гарсан. Гэхдээ 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлгаж  энэ хугацаанд шаардлагатай давтан шинжилгээг дахин хийх юм.



Авто замын орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0