ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-04
Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна
2020-12-06 18:32:03

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатарт хол хорионд орсон Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд орон нутаг руу татан авах ажлыг аймгийн Онцгой комисс зохион байгуулж байна.

Аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс 10 гаруй зорчигч тээврийн автобусыг техникийн хяналтын улсын үзлэгт хамруулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” авто буудлаас 12 дугаар сарын 07-ны 14 цагаас Дорноговь руу хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатарт Дорноговь аймгийн 2692 байгаа бөгөөд тэднээс хувийн унаагаар явах хүсэлтээ илэрхийлсэн 500 гаруй иргэн байгаа аж. Иргэд www.119.mn сайтад бүртгүүлж PCR-ын шинжилгээ өгсөний дараа онлайнаар eticket.transder.mn сайтад хандаж билетээ захиалах боломжтой.

"Харин шинжилгээ өгсөн ч хариу нь гараагүй иргэдийн хувьд онлайнаар билетээ захиалах боломжгүй. Учир нь PCR-ын шинжилгээнд хамрагдсан иргэний мэдээллийг цахим программ унших боломжтой" гэж аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Хүдэрболд хэлэв.

Харин Сайншанд сумаас зорчих  зорчигч тээврийн автобус 12 дугаар сарын 08-ны 04.00 цагт Улаанбаатар руу хөдөлнө.Сайншандаас явах иргэд тухайн багийнхаа Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгч хариугаа аваад аймгийн Авто тээврийн төвд ирж билетээ бичүүлээд зорчино. Иргэд өөрийн бичиг баримтаа биедээ заавал авч явах ёстой. 

Дорноговь аймгийн иргэдийг нэгдсэн журмаар татан авчраад харьяалах сум руу нь дараагийн авто машинаар шилжүүлэн хүргэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотоос орон нутаг руу ирсэн хүмүүс халдвар хамгааллын дэглмийг баримталж Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу тодорхой хугацаанд гэрийн ажиглалт тусгаарлалтад байна.  



Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-нд татан авна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0