ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2021-03-07
Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа
2020-12-14 11:54:03

Дорноговь  аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссоос тус суманд тогтоогоод байсан хатуу хөл хорио буюу тэг зогсолтыг  энэ оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас  эхлэн хэсэгчилсэн байдлаар цуцалж байгааг мэдэгдлээ.

Тус суманд корона вирусний анхны тохиолдол батлагдсанаас хойш 10245 иргэнээс PCR  болон түргэвчилсэн тестээр шинжилгээ авчээ. Шинжилгээнд сумын нийт иргэдийн 54 хувь нь хамрагдсан байна.

Энэ хугацаанд халдварын тохиолдлын ойрын болон дав хавьтлыг олж илрүүлэн бүрэн хяналтад авч чадсан гэж албаныхан тодотгосон юм. Замын-Үүд суманд корона вирусний халдварын 26 тохиолдол илэрсэн бөгөөд  тухайн иргэдийг ХӨСҮТ-д эмчилж буй.  

Сумын Засаг даргын захирамжаар төрийн болон төрийн үйлчилгээний бүх байгууллага, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангууд, банкны салбар, үүрэн телефонын оператор компаниуд, авто засвар, дугуй засвар, авто сэлбэгийн худалдаа үйлчилгээ, түлээ нүүрсний худалдаа, хүнсний худалдаа, үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйл ажилллагаа ажиллахаар боллоо.

Гэхдээ албан байгууллагууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмж анхааруулгыг үйл ажиллагаандаа  баримталж ажиллах юм.

Тус суманд ХХЕГ-ын дэд дарга, хошуу генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг болон ХӨСҮТ-ийн тархвар судлаач, аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, лаборант зэрэг эмч мэргэжилтнүүд хорио цээрийн дэглэмтэй Замын-Үүд суманд ажиллаж байна. 



Замын-Үүд суманд тогтоосон хатуу хөл хориог хэсэгчилсэн байдлаар цуцаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0