Онцлох мэдээ

Хагас сая гаруй малын махыг зах зээлд нийлүүлнэ

Дорноговь аймагт бэлчээрийн даацын судалгаагаар өвөлжих, хаваржих боломжит малын тоо хонин толгойд шилжүүлснээр 187,5 мянган толгойгоор хэтрээд байгаа аж.

Мөн бусад аймгийн 300 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй.Тиймээс энэ өвөл аймгийн хэмжээнд 523099 толгой малыг хүнсний хэрэгцээнд болон зах зээлд борлуулах ажил явагдаж байна.

Үүнд 23637 адуу, 4028 тэмээ, 25139 үхэр, 247357 хонь, 222938  толгой ямааг тус тус бэлтгэж зах зээлд нийлүүлнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Тус аймагт 2.8 сая толгой мал өвөлжиж байна. Гаднаас отроор яваа малчдаас авсан судалгааны дагуу холбогдох аймгийн сумдын Засаг дарга нартай харилцан тохиролцож гэрээ байгуулан тодорхой нутагт өвөлжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах талаар ажиллаж байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button