Онцлох мэдээ
Голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана
Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Засгийн газрын тогтоолд заасны дагуу зайлшгүй зорчих иргэдээс “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ авч аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээр шийдвэрлэв.
Дорноговь аймаг эрүүл бүс болсонтой холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэд аймгийнхаа бусад сум руу зорчих тохиолдолд ямар нэгэн зөвшөөрөл авахгүй.