Онцлох мэдээ
Энэ хаврын мод тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Аймгийн ИТХ-аас “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газартай хамтран “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн мод тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор цэнэг усалгаа хийжээ.
Эцэг эх, хүүхэд багачууд агаар салхинд гарах ая тухтай орчин бүрдсэн ногоон төгөл бий болгохын тулд мод тариалалтыг нэмэгдүүлж, арчилгааг сайжруулахад анхаарч байгаа гэж албаныхан өгүүлэв.
Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд энэ онд ашиглалтад орох 100 хүүхдийн зуслангийн барилгын ажил эхэлсэн бөгөөд орон нутгийн “Энержи паргон” ХХК хийж гүйцэтгэж байна.