Эдийн засаг

Барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав

Аймгийн Засаг дарга О.Батжаргал  газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч 17 компани, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн орон нутаг дахь төлөөллүүдтэй уулзлаа.
Тус уулзалтаар бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, ажлын явцад тулгамдаж буй асуудал, төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж эрчимжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Мөн компаниудын санал хүсэлтийг хүлээн авч аймаг орон нутгийн зүгээс нэгдмэл байдлаар хамтран ажиллаж, асуудлыг нээлттэй шийдвэрлэж байхаар ярилцсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button