Онцлох мэдээ

“Ногоон гэрэл – цагаан шугам 2022” тэмцээн зохион байгууллаа

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Улаан загалмайн нийгэмлэг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Авто сургуулиудтай хамтран хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл – Цагаан шугам 2022” тэмцээнийг аймгийн ЕБС-иудын дунд зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Гантөмөр, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Б.Батцолмон нар нээлтийн арга хэмжээнд оролцож сурагч хүүхдүүд, багш нарт амжилт хүссэн юм.
Тэмцээнд 13 багийн 156 сурагч оролцсоноос:
– Тэргүүн байранд Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн Б.Төрмөнх ахлагчтай “Шинэ эхлэл” баг,
– Дэд байранд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Д.Эрхэс ахлагчтай “Цагаан Шонхор” баг,
– Гутгаар байранд Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн З.Идэрболд ахлагчтай “Аравт” баг,
– Тусгай байранд Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн О.Төгөлдөр ахлагчтай “Ирээдүй” баг тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн “Уран зохицуулагч”-аар Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Ирээдүй багийн О.Төгөлдөр,
“Шилдэг багш”-аар Хатанбулаг сумын ЕБ-ын сургуулийн багш С.Цэцэгмаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button