Онцлох мэдээ
Бөөр орлуулах эмчилгээ хэвийн явагдаж байна
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан гемодиализийн аппарат хэвийн ажиллаж байна.
Орон нутгийн төсвийн 79.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан уг төхөөрөмжийг ашигласнаар долоо хоногт хоёр удаа Сайншанд хот руу эмчилгээнд явдаг байсан иргэдэд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үйлчилгээ болж чадсан хэмээн албаныхан мэдээллээ.
Аймгийн хэмжээнд бөөр орлуулдаг эмчилгээг 30 гаруй хүн хийлгэдэг бөгөөд үүний зургаа нь Замын-Үүд суманд амьдардаг аж. Тус төхөөрөмжөөр зургаан иргэнд 520 удаа эмчилгээ хийсэн байна.