Uncategorized

Суурин мал маллагааны бүсийг тогтоов

 Сайншанд сумын ЗДТГ-аас хотын орчимд мал маллуулахгүй байхад анхаарч суурин маллагааны бүсийг тодорхойлжээ.

Суурин мал маллагааны нэгдүгээр бүсийг долоодугаар багийн төмөр замын гарам, хоёрдугаар бүсийг наймдугаар багийн Замын-Үүд сум руу явах босоо тэнхлэгийн авто зам, гуравдугаар бүсийг хоёрдугаар багийн дэнжийн гудамжны төмөр замын гарам,  дөрөвдүгээр бүсийг зоргаадугаар багийн “Монгол тарвас” ХХК хүртэл зааж өгчээ.

Мөн тавдугаар бүсийг Зүүнбаян тосгоны төв цэгээс  таван километрийн радиуст, зургаадугаар бүсийг хоёрдугаар багийн гурван замын уулзварын төв цэгээс гурван километрийн радиуст нутгаас гадагш байхаар Сайншанд сумын ИТХ-ын дугаар тогтоолоор баталсан байна. Сүүлийн үед Сайншанд хотын орчимд мал маллах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button