Онцлох мэдээ

Дорнын говийн урлах эрдэмтэй өдрүүд

Монголын дизайн, үйлдвэрлэлийн анхны дээд сургууль болох “Урлах эрдэм” дээд сургуулийн төгсөгчдийн холбоо “Дорноговь 98” нэгдэл хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дизайнер, зохион бүтээгч мэргэжлийг сурталчлах, хүүхэд залуучуудын сэтгэн бодох, урлан бүтээх идэвхийг өрнүүлэх зорилгоор 2 өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр аймгийн удирдлагууд болон мэргэжлийн урлагийн байгууллага Саран хөхөө театрт дурсгалын зүйлс гардуулан уулзалт, ярилцлага зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд загвар зохион бүтээх, арьсан эдлэлийн эсгүүрийн технологийн талаар сургалт явуулж, үндэсний нэр хүндтэй брэндүүдийг танилцууллаа.
🖋️Мөн улсын шилдгийн шилдэг загварын товчооны хошой шагналт “GT” загварын товчооны үндэсний, авангард стилийн загварын үзүүлбэрийг аймгийн “Хүүхдийн ордонд” үзүүлснээрээ онцлог байлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button