Онцлох мэдээ

Улсын аварга малчин, алтан төлийн эзэний цол, тэмдгийг гардуулав

Монгол Улсын засгийн газрын гишүүн, Сайд, Их Хурлын Гишүүн Б.Дэлгэрсайхан, Их Хурлын Гишүүн Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг нар 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбадрах суманд ажиллаж “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”, “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ний шагналыг гардуулан өглөө.
🖋️Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас
“Улсын аварга малчин” цол тэмдгээр:
 Найдансүрэнгийн Амарбаяр
“Алтан унаганы эзэн” цол тэмдгээр:
Ангирагийн Мөнхбаяр
“Алтан тугалын эзэн” цол тэмдгээр:
Найдангийн Мөнхсуурь нар тус тус тодорлоо.
Арвин шимт мал сүрэг нь арвай будаа мэт үржиж байх болтугай.
Мөн энэ өдөр төрийн одон медаль болох “Алтан гадас одон”-оор:
Борын Цэрэнсодном
Бүлтүүшийн Нарангэрэл
Дашцэрэнгийн Батсайхан
Цэрмаагийн Дашмаа
Яндагийн Халтар
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Доржхорлоогийн Өнөрбаяр нар тус тус шагнагдлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button