Онцлох мэдээ

Бүрэн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2024-2025 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр инженер, IT, архитектур зэрэг чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй иргэний бүртгэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.
Жич: Бакалаврын сургалтын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй 18-30 насны залуучууд англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 45 хүртэлх насны байх, бүртгэлийг Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линкээр орж онлайнаар бүртгүүлнэ. Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-ны reception.ulaan@mea.gov.in хаяг руу цахим шуудан илгээх, 70132248 дугаар утсаар авах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button