Онцлох мэдээ

BEST хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт төслийн уралдаан зарлагдлаа

BEST хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт төслийн уралдаан зарлагдлаа

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх BEST хөтөлбөрийн хүрээнд ДОРНОГОВЬ аймагт ТӨСЛИЙН УРАЛДААН зарлагдлаа. Энэхүү уралдаанд

Цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид

ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах, төрийн сангуудыг ил тод нээлттэй болгох чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-д оролцох боломжтой.

Дорноговь аймгаас 5 байгууллагад тэтгэлэг буюу буцалтгүй тусламж олгоно. Нэг байгууллагад олгогдох тэтгэлгийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл байна. Эхний шатны өргөдлийн материал хүлээж авах хугацаа: 2022.10.19-2022.11.02-ны 17:00 цаг хүртэл.

Өргөдлийн маягтыг Хөгжлийн Шийдэл ТББ-Дорноговь фейсбүүк пэйжэд байршуулсан цахим хаягаар орж бөглөх ба  Дэлгэрэнгүй мэдээллийг Дорноговь салбарын Бизнесийн зөвлөхүүдээс авна уу. Холбоо барих утасны дугаар: 9582-6336, 9587-3443, 9438-9559, 7557-2210

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button