Онцлох мэдээ

Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Дорноговь аймгийн Сайншанд  сумын ЗДТГ-аас  2021 оныг “ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлалаа.

Жилийн ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнө нь Сайншанд сумаас “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж орон нутгаас төрийн үйлчилгээг иргэдэд цогцоор хүргэх зорилгоор “Иргэдийн хөгжлийн төв”-ийг багуудад барьж ашиглалтад оруулснаар Өрхийн эмнэлэг, багийн Ажлын албыг төвлөрүүлж анхан шатны үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг бүрдүүлж байжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button