Сайншанд сум

Аюулгүй хэрэглээ-эрүүл мэнд” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулав

 Сайншанд сумын Засаг даргын Хөгжлийн төлөө хамтдаа-2 үйл ажиллагааны хөтөлбөр, “Иргэдийн оролцоо – Хотын хөгжил” зорилтот жилийн хүрээнд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Аюулгүй хэрэглээ-Эрүүл мэнд” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулллаа.
 Тус уулзалт, ярилцлага нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахад олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, хүүхдийн хүнсний аюулгүй хэрэглээг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Төмөрбаатар, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ш.Мартма, ЭМГ-ын хяналт, шалгалтын хэлтсийн дарга Л.Бямбатуяа болон сургуулийн нийгмийн ажилтан, эмч нар, эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, төрийн болон хувийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
 Уулзалтад оролцогчид Хүүхдийн аюулгүй, зөв хүнсний хэрэглээг бий болгохын тулд хортой, аюултай хоол хүнс, бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзах, гэр бүл, сургууль, нийгмийн зүгээс үлгэр дуурайлал үзүүлж, олон талаар хамтран ажиллахад санал санаачилга дэвшүүлж, танилцуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button