Онцлох мэдээ
Сайншанд-Хамарын хийдийн замын засварын ажлыг ирэх сард дуусгана
Борооны усанд эвдрээд байсан Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс Сайншанд-Хамарын хийдийн замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Замын ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК засварлаж байгаа бөгөөд энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулах талаар аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга А.Амгаланзаяа мэдээллээ. Тус замыг орон нутгийн төсвийн хоёр тэрбум орчим төгрөгөөр завсарлаж байгаа юм.