Онцлох мэдээ
ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарах асуудлын талаар ойлголт өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.
Архивын тасгийн дарга Ч.Чулуунцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Оюунсүрэн, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Б.Золзаяа нар хамтран ажиллажээ.